Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Уйдсан үедээ хийж болох 15 бүтээлч үйлдэл

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Уйдсан үедээ цагийг дэмий өнгөрөөлгүй доорх зүйлсийг туршаад үзээрэй.


Орчин тойрноо цэвэрлэ

Хэтэрхий замбараагүй орчинд байх нь таны ажлын бүтээмжинд сөргөөр нөлөөлж байж болзошгүй. Ийм үед ширээгээ цэгцэлж, уншдаггүй номнуудаа номын тавиураасаа ялгаж, эсвэл төдийлөн хэрэглээд байдаггүй утасны аппликейшнээ устгаж болно. Зөвхөн гэр орноо цэвэрлэхээр хязгаарлагдалгүй иймэрхүү жижиг сажиг зүйлсээ цэгцлэх нь танд дараагийн том зүйлийг хийх урам өгнө.

Танд саад болж буй зүйлсийг цэгцэл

Таны ажилд саад болж буй ямар нэг зүйл байна уу? Хэрэв та ямар нэг бүтээлч зүйл хиймээр байгаа бол таны ажиллагаанд саад болж буй зүйлсийг олж цэгцлэх хэрэгтэй. Жишээлбэл интернет ухаж хамаг цагаа үрж байгаа бол хурдан комьпютерээ унтраагаад гол зүйлдээ анхаарал хандуулах нь зүйтэй. 

Санаа зовохоо зогсоо

Ямар нэг зүйлд санаа зовж байна уу? Дэмий санаа зовж суухын оронд тэр асуудлаа чадах чинээгээрээ цэгцлэх хэрэгтэй. Цагийн хуваариа сайн нягтлах, асуудлаа шийдвэрлэх и-мэйл бичих гэх мэтээр санаа зовоосон бүх асуудлуудаа цэгцэлснээр ажлын бүтээмж тань илүү сайжирна.

Шаардлагагүй зүйлсийг холдуул

Амьдралыг хялбарчлах олон сайхан зүйлс байдаг ч заримдаа тэдгээр зүйлс бидний бүтээлч ажиллагаанд нөлөөлөх тохиолдол байдаг. Тийм зүйлсийг ажлын орчноосоо холдуулах хэрэгтэй.

Жижиг зүйлсээ амжуул

Их ажил амжуулах завгүй, эсвэл ядарсан үедээ хийх ажлын жагсаалтаа шалгах, утсаар ярих, и-мэйлээ шалгах зэрэг жижиг ажлуудаа амжуулах хэрэгтэй.

Мэдлэгийн хүрээгээ тэл

Уйдсан үедээ ном уншиж, эсвэл интернетээр олон янзын хичээл судалж болно.

Мэдээ унш

Мэдээ мэдээлэл бол мэдлэгтэй адилгүй. Мэдээнээс нэр, нөхцөл байдал, хугацаа болон статистик мэдээлэл зэрэг өөрт шаардлагатай байгаа зүйлсийг мэдэж авч болно. 

Сонирхолтой зүйл хий

Олон ангит савангийн дуурь үзэж хэдэн цагаар суух тухай энд яриагүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин таныг дотроос тань сэдэлжүүлж, урам зориг өгөх ном уншиж, нэвтрүүлэг үзэж, лекц сонсч болно. 

Тэр бүр сонирхол татдаггүй зүйлсийг хий

Уйтгартай сонсогдож болох ч бас муугүй үр дүнтэй арга юм. Таны мэргэжлийн салбарт амжилттай яваа хэн нэгний намтрыг унших, таны ажил мэргэжилтэй холбоотой түүхэн үйл явдлыг судлах зэрэг нь уйдсан үедээ хийж болох тун бүтээлч санаа юм.

Өөрийгөө хөгжүүл

Өөрийгөө хөгжүүлэх нь танд шинэ туршлага хуримтлуулахад туслана. Урьд хийж үзээгүй зүйлсээ турших нь уйдсан үедээ хийж болох хамгийн бүтээлч санаа юм.

Ажилдаа анхаарал хандуул

Уйдсан үед хийх хамгийн хэцүү зүйл бол ажиллах байж болох ч таны бие ажиллах боломжтой хэвээр байдаг. Хэрэв танд ажиллах сэдэл төрөхгүй бол хамгийн эрч хүчтэй ажиллаж, урамшуулал авч байсан үеэ санаарай. Мөнгө рүү чиглэсэн бүтээлч ажиллагаа илүү удаан хадгалагддаг.

Гар урлал хий

Хэрэв ажилтай холбоотой зүйл хиймээргүй санагдвал зураг зурах, гар урлал хийх, ямар нэг зүйл бичих зэргээр бүтээлч цагийг өнгөрүүлж болно.

Эрүүл мэнддээ анхаар

Хэрэв таны тархи толгой ядарсан бол биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Гүйх, гадуур алхах, дугуй унах, фитнесс зааланд очих гээд ямар ч төрлийн дасгал таны сэтгэлийг сэргээнэ.

Сэтгэл санаагаа эрүүлжүүл

Танд хийхээс дургүй хүрэм тийм ажил байдаг уу? Тэгвэл уйдсан үедээ яг тэр ажлаа хийх хэрэгтэй. Бүтээлч байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш гэдгийг та ойлгоно.

Оюун санаагаа эрүүлжүүл

Уйтгарлаж гуних, сэтгэл түгших, санаа зовох зэрэг нь депрессийн нэг хэлбэр байж болзошгүй. Оюун санаагаа эрүүлжүүлэхийн тулд танд уйтгар гуниг төрүүлж буй зүйлээс өөрийгөө чөлөөлж, эерэг сайхан зүйлсд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэдхэн энгийн зүйлсийг хийснээр таны оюун санаа эрүүлжиж зөвхөн бүтээлч үйл ажиллагаа тань сайжраад зогсохгүй, аз жаргалыг мэдрэх мэдрэмж тань ч дээшилнэ. 

 

Эх сурвалж: LifeHack