Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-г зорино

President.mn
2015 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм.

 Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайд нар оролцох аж. Уг Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах гэнэ. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зургаан үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр болох "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.