Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүсийн үхэхээсээ өмнө ХАМГИЙН ИХ ХАРАМСДАГ 12 зүйл

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Амьдрал бидэнд асар олон сонголт өгөхийн зэрэгцээ тааварлашгүй гэнэтийн зүйлээр ч баялаг байдаг билээ.

Хэрэв сонголтоо өөрөөр хийсэн бол юу болох байсныг бид хэзээ ч таашгүй. Хэн ч төгс амьдралыг бүтээж, түүндээ хэзээ ч харамсахгүйгээр үлдэнэ гэж байхгүй. Бүтэлгүй хайр, алдагдсан боломж, шударга бус явдал гээд л. Зарим сонголтууд эхэндээ амархан санагдах ч хожмоо хэцүү зүйлийг дагуулдаг. Зарим нь харин эсрэгээрээ.

Гэхдээ хожмоо хамгийн их харамсах сонголтууд гэж бий. Дараах жагсаалт бол дийлэнх хүмүүсийн үхэхээсээ өмнө хамгийн их харамсдаг зүйлс юм. Та үүнийг эртхэн мэдэх тусмаа алдаагаа залруулж, сэтгэл ханамжтай үлдэх бололцоотой.


1. Хайртай хүмүүстэйгээ илүү удаан хугацааг өнгөрөөх байж...

Цаг хугацааг хэнэггүй өнгөрөөх шиг амархан зүйл байхгүй. Гэхдээ хэзээ ч буцааж болдоггүй ганц зүйл бол энэ юм.

2. Аливаа юманд арай бага санаа зовох байж...

Санаа зоволт гэдэг зүгээр л чиний хүсэхгүй байгаа зүйлээ төсөөлж байгаа хэлбэр гэдгийг санах хэрэгтэй.

3. Илүү их уучлах байж...

Хүчтэй хүн “уучлаарай” гэж хэлж чаддаг бол бүр хүчирхэг хүн уучилж чаддаг. Уучилна гэдэг таныг зовлон бэрхшээлээс салгаад зогсохгүй, илүү аз жаргалтай, эрх чөлөөтэй болгоно.

4. Өөрийнхөө төлөө хүчтэй зогсох байж...

Хэн нэгэн таныг дээрэлхэж, доромжилж байхыг хүлцэнгүй тэвчих хэрэггүй. Таны хувьд танаас чухал зүйл энэ хорвоо дээр байхгүй шүү дээ.

5. Өөрийнхөөрөө амьдрах байж...

Дургүй, хүсэхгүй байгаа зүйлээ одоо хийж байна уу. Өөрийн бизнесээ эхлүүл, карьер өгс, гэр бүлээ босго, урт холын аялалд гар. Та зөвхөн өөрийнхөөрөө амьдарч байгаа цагт л гайхалтай амжилтад хүрэх боломжтой.

6. Илүү шударга байх байж...

Өөрийнхөө хувьд үнэнч, шударга бай. Эс тэгвээс худал хуурмаг таныг дуусгах болно. Эргээд харахад хамгийн цэвэр зам шударга байдалд л үлддэг юм.

7. Ажилдаа арай л бага цаг зарцуулдаг байж...

Та чин сэтгэлээсээ биш л бол ямар нэг зүйлийг илүү цагаар хийх нь дарамт л болно. Харин хүссэн зүйлээ хийж байгаа бол амралт, ажлын балансаа тэнцвэржүүлэх хэрэгтэй.

8. Хүмүүсийн юу гэж бодож байгаад анхаарлаа бага хандуулдаг байж...

Бусдын юу гэж бодож байгаад анхаарлаа бүү хандуул. Энэ бол зүгээр л тэднээс гарч байгаа бодол. Таны бодит амьдралтай нийцэхгүй ч байж болно.

9. Өөрийнхөө бүхий л нөөц бололцоог ашигладаг байж...

Бусдын хүлээлтээр биш өөрийнхөө хүсэл эрмэлзлэлээр амьдар. Өөрийн чадлаасаа доогуур амьдрахад ямар ч их хүсэл эрмэлзэл хэрэггүй.

10. Айдастайгаа нүүр тулах байж...

Айдас түр зуурынх байхад харамсал насан туршынх байдаг. Амьдрал гэдэг чин хүсэл, айдас хоёрынхоо хоорондох зайг даван туулах юм.

11. Буруу зүйл хийж байна гэж мэдмэгцээ зогсоох байж...

Буруу зүйл хийж байгаагаа мэдсэн бол түүнийгээ зөвтгөх, сайжруулах боломжийг өөртөө үлдээж байгаарай.

12. Би яг тэр мөчид илүү удаан амьдарсан ч болоосой...

Өнөөдрөөс эхэлж өөрчил. Энэ өдөр хамгийн үнэ цэнэтэйг санах хэрэгтэй. Хэрэв эргээд харамсах зүйл байгаа юм шиг санагдвал түүнийгээ одоо засаж залруул. 

 

Эх сурвалж: Inc.com