Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Биеэ зовоолгүйгээр жин хасах япон арга

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Японы эмч Фүкүцүзи эмэгтэйчүүдэд зориулсан жин хасах хялбар арга боловсруулжээ. Ингэхдээ ямар нэг хүнд дасгал хийхгүй, цаг зав гаргах хэрэггүй.

Фүкүцүзи эмч энэ аргаа тайлбарлсан ном гаргасан нь зөвхөн Ази тивд зургаан сая ширхэг борлогдсон байна.

Оролдоод үзэхэд илүүдэхгүй, тун энгийн.

  • Биеийн алчуурыг хуйлж ороогоод утасаар баглана
  • Тэгш гадаргуу дээр сууна
  • Хуйлсан алчуураа нурууны ард хөндлөн байрлуулна. Хүйсний харалдаа байх ёстой. Хуйлсан алчуурны өргөн бэлхүүсийн өргөнөөс илүү байх хэрэгтэй. Ингээд дээш харж хэвтэнэ.
  • Хөлдөө мөрний хэмжээний зай аваад эрхий хуруунуудаа нийлүүлнэ.
  • Гараа толгойны дээр алдлаад чигчий хуруунуудаа нийлүүлнэ.

Харахад энгийн мэт боловч яг хийхэд хүндрэлтэй байх болно. Биенд таагүй байдал үзүүлэх байх. Дасгалын гол нууц энэ таагүй байдалд оршино. Ингэж хэвтээд 5 минут болох ба өдөрт 3 удаа хийх хэрэгтэй.

Дасгалын дараа үе мөч хөшсөн байх тул болгоомжтой босно. Огцом ширүүн хөдөлж болохгүй. Эхлээд хажуу тал руугаа зөөлөн эргэж хэвтэнэ. Дараа нь өндийж суух хэрэгтэй. Үүний дараа алгуур босно.

Хэрвээ нуруунд өвчин байгаа бол хийхгүй байсан нь дээр.

Дасгалын өмнө бэлхүүсний тойргоо хэмжиж үзэх хэрэгтэй. Энэ дасгалыг долоо хоног хийсний дараа мэдэгдэхүйц үр дүн гарч эхэлсэн талаар хүмүүс баталсан байдаг.

Мөн өндөр нь бага зэрэг нэмэгдсэн гэнэ.

Хийгээд үзэхэд гэмгүй. Үр дүн гарах ч юм билүү.

Эх сурвалж: healthyfoodteam.com