Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батшугар сайд болох уу

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

-МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын дарга З.Энхболдтой уулзав- 

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж, Засагт орох шийдвэр гаргасан.

Түүнчлэн "Шударга ёс" эвсэл бүлгийн хуралдаанаараа Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулж, тэргүүнээр нь Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгэ томилогдсон байгаа.

Тэгвэл өнөөдөр 11.00 цагийн үед  Н.Энхбаяр, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар АН-ын дарга З.Энхболдтой 30 минутын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ярилцсан асуудлын талаар сэтгүүлчид мэдээлэл авах гэсэн боловч МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ярилцаж л байна. Тиймээс одоо та бүхэнд шууд хэлж чадахгүй нь. Бид ч гэсэн саналаа тодорхой томъёолж чадаагүй байна. Удахгүй шийдчих байх” гэв.

Түүнтэй хамт хүү Э.Батшугар нь явж байсан бөгөөд түүнийг сайд болж мэдэх юм гэсэн яриа Төрийн ордонд хөврөөд байна.