Улаанбаатар хотын хэмжээнд Телевиз Үзэлтийн Судалгаа явуулж буй “Максима Медиа” компанийн судалгаанд үндэслэн Үндэсний их баяр наадмаар ТВ сувгуудын үзэлтийг сурвалжиллаа.
Тус компани нь Английн “Кантар Медиа” компаний пиплметр технологиор Монгол улсад Телевиз Үзэлтийн Судалгааг 2012 оноос хийж эхэсэн бөгөөд өдгөө 3 дахь жилдээ наадмын ТВ рейтингийн тайланг танилцуулж байгаа юм.
Хамтын ажиллагаагаа эхлүүлсэн онцлогтой жил байлаа
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн наадам Телевизийн салбарын хувьд онцлогтой болж байгаа.
Учир нь энэ жил Үндэсний их баяр наадмыг 15 телевиз дундын багаараа дамжуулсан юм.
ТВ-үүдийн рейтинг жигд хуваагдсан шинжтэй байв
2015.07.10-2015.07.12 -ны өдрүүд дэх ТВ сувгуудын рейтинг
№ |
Суваг |
Рейтинг (06:00-24:00) |
№ |
Суваг |
Рейтинг (06:00-24:00) |
---|---|---|---|---|---|
1 |
МҮОНТ |
4.1 |
6 |
БОЛОВСРОЛ |
1.1 |
2 |
MN25 |
1.3 |
7 |
ETV |
1.1 |
3 |
МОНГОЛ HD |
1.3 |
8 |
MOVIEBOX |
0.8 |
4 |
TV9 |
1.2 |
9 |
TV5 |
0.8 |
5 |
UBS |
1.2 |
10 |
C1 |
0.6 |
Энэ жилийн хувьд баяр наадмын үеийн ТВ рейтингээр МҮОНТ бусдаасаа харьцангуй илүү байж, харин бусад ТВ-үүдийн хувьд рейтинг жигд хуваагдсан байгаа нь өмнөх жилээс онцлог байлаа.
15 телевиз хамтарч ажилласны үр дүнд ерөнхийдөө нэгэн ижил дүрс цацсанаар рейтингээ хуваасан байна гэж манай шинжээчид дүгнэлээ.
2014, 2015 онуудын Топ рейтингтэй сувгуудыг харьцуулсан байдал
№ |
2014 топ |
Рейтинг (06:00-24:00) |
№ |
2015 топ |
Рейтинг (06:00-24:00) |
---|---|---|---|---|---|
1 |
МҮОНТ |
2.9 |
1 |
МҮОНТ |
4.1 |
2 |
МОНГОЛ HD |
1.6 |
2 |
MN25 |
1.3 |
3 |
TV9 |
1.3 |
3 |
МОНГОЛ HD |
1.3 |
4 |
MN25 |
1.1 |
4 |
TV9 |
1.2 |
5 |
Dreambox |
0.9 |
5 |
UBS |
1.2 |
МҮОНТ бол жил жилийн наадам, цагаан сар гэх мэт үндэсний шинжтэй баярын өдрүүдэд рейтингээрээ байнга тэргүүлж байдаг.
Мөн энэ жил 15 ТВ-ын нэгдлээс тусдаа өөрсдийн арга барилаар наадам дамжуулсан юм. Энэ удаад ч мөн хамгийн өндөр рейтинг авсан бөгөөд
Харин энэ удаад арилжааны ТВ-үүд дундаас MN25 суваг наадмын рейтингээрээ тэргүүлжээ.
Энэ тухайд 25-р суваг телевизийн нэвтрүүлгийн албаны дарга Ц.Энхтуяа
Харин дундаж рейтингээрээ эхний тавд багтсан ТВ9 телевиз хамтарсан дамжуулалтанд шүүмжлэлттэй хандаж байгаагаа илэрхийллээ.
ТВ9 телевиз нь өмнөх жилүүдийн наадам, цагаан сарын барилдааныг дамжуулж, хамгийн өндөр рейтинг татаж байсан билээ.
2015.07.10-2015.07.12 -ны өдрүүд дэх ТВ сувгуудын рейтинг
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил МҮОНТ-ийн рейтинг бусад ТВ-үүдээсээ бүр хол тасарчээ.
Энэ жилийн хувьд МҮОНТ-ээс бусад ТВ-ийн рейтинг жигд хуваагдсан байгааг дээр дурдсан. UBS телевизийн хувьд рейтингээр жагсаахад зууны нарийвчлалаар ТВ9 телевизээс удаалжээ.
Харин энэ жил өмнөх жилүүдээсээ огт өөр, онцлог бодлого баримталж, рейтингээ амжилттай татсан телевиз нь Монгол ТВ байсан. Наадмын өдрүүдээр тус телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтөлбөр нь 7 сарын 12-ны 20:00 цагаас буюу Үндэсний бөхийн барилдаан дуусах үетэй залгуулж эхэлсэн “Аватар” УСКино байсан нь үзэгчдийн ерөнхий зан төлвийг харуулсан сонирхолтой үзэгдэл байлаа.
Монгол ТВ-ийн хувьд өнгөрсөн жилийн наадмаар дангаараа дамжуулах онцгой эрх авах боломж олдвол өрсөлдөх сонирхолтойгоо илэрхийлж байсан юм.
Энэ жил ч тэрхүү байр суурь дээрээ хэвээр байгаа ажээ.
Шөвгийн барилдаанууд гол контент хэвээр байна
2015.07.12-ны 18:00-24:00 өдрийн ТВ сувгуудын рейтинг
Ижил төрлийн буюу сонирхол татахуйц контентуудыг нэг цаг дээр давхцуулах нь рейтинг хуваагдахад хүргэдэг бөгөөд үндэсний бөхийн шөвгийн барилдаан дээр ч мөн ажиглагдлаа.
Хэрвээ үндэсний бөхийн барилдааныг ганц ТВ дамжуулсан бол дангаараа 20% илүү рейтинг авах боломжтой байсаныг мөн эндээс тооцож болно. Энэ тохиолдолд рейтингээ дагаад тухайн контент дундуур явах зар сурталчилгааний эрэлт ихэсдэг юм.
“Хойтон жилийн наадам ч хол байна даа, хол байна”
Энэ жилийн наадам нь телевизийн салбарт өнөөг хүртэл дутагдаж байсан хамтын ажиллагааны эхлэлийг тавьснаараа сайхан наадам боллоо. Хамтын ажиллагааны талаар талууд янз бүрийн байр суурьтай байгаа ч энэ нь туршлага болж, цаашдын хөгжлийн суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Хойтон жилийн наадам хэдий хол байгаа ч, энэ наадмаар олсон туршлагаараа хөгжин ирэх жилийн наадмуудыг улам өнгөтэй сайхан дамжуулахын төлөө ТВ-үүд хичээн ажиллах биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!