Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Эх нь хүүхдээ эмнэлэг явах замд машиндаа төрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 20
iKon.MN

Техасын Хьюстон хотын төрөх газар руу хүүхдээ төрүүлэхээр явсан хосууд хүрч амжилгүй машиндаа эх барьж авчээ.

Эх нь өөрөө хүүхдээ эх барьж авч , эцэг нь машин барингаа гартаа барьсан GoPro камераар бүх явцыг бичиж авсан байна.

Гайхалтай нь хосууд энэ үед тун тайван байж амжилттай эх барьж чаджээ.

Харин хүүхдээ төрүүлсний дараа эцэг нь “бид одоо төрөх газар төлбөр төлөх хэрэгтэй гэж үү?” хэмээн хошигнож байгаа нь бичигджээ.

Уг видеог өнгөрсөн Пүрэв гарагт Youtube сүлжээнд байрлуулсан байна.

Анхааруулга: Зарим хүмүүст энэ видео нь үзэхэд тохиромжгүй байж болох юм.