Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Элон Маскын унших дуртай ДОЛООН ном

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Орчин цагийн Да Винчи гэж нэрлэгдээд буй Элон Маскын санал болгож буй долоон номыг танилцуулж байна. Хүмүүс түүнээс хэрхэн ийм амжилтад хүрснийг нь асуухад тун энгийнээр “ном унших” гэж хариулсан байдаг.

Ингээд Тесла, Space X-ын CEO, өндөр технологийн олон шилдэг төслийг хэрэгжүүлж буй Элон Маскын номын ертөнцөөр аялцгаая. Тэрбээр Ж.Толкейний цувралаас эхлээд Шинжлэх ухааны олон гайхалтай номнуудыг санал болгожээ.  


1. Ж.Толкейн “Бөгжний эзэн”

 

Маск хүүхэд насаа Өмнөд Африкт өнгөрүүлсэн. Нью-Йорк таймст бичсэнээс тэр шинжлэх ухаан, зөгнөлт төрлийн номнууд маш их уншдаг аж.

Ялангуяа Ж.Толкейний бөгжний эзэн цуврал түүний зөгнөлт сэтгэлгээ, харах өнцгийг тодорхойлоход их нөлөө үзүүлжээ. Элон Маск Нью-Йоркерт өгсөн ярилцлагадаа “Бөгжний эзний баатруудын тухай унших бүрт би дэлхий ертөнцийг аврах ёстойгоо мэдэрдэг” хэмээсэн байдаг. 

2. Douglas Adams "The Hitchhiker's Guide to the Galaxy" 

 

12-15 насандээ тэрбээр амьдралын утга учрыг хайж Ф.Ничще, А.Шопенхауэр болон өөр олон философичдын бүтээлүүдийг уншдаг байсан ч тусыг олсонгүй.

Тэгээд Маск "The Hitchhiker's Guide to the Galaxy" сансрын тухай комик номыг олж уншсан байна. Номон дээр гардаг суперкомпьютер амьдралын утга учрыг олохыг хичээдэг ч хариулт нь хэзээ ч гарч ирдэггүй.

Энэ нь түүнд үнэхээр сургамжтай санагджээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа хэрэв чи асуултаа ойлгох юм бол хариулах хамгийн амархан. Хэрэв бид дэлхий ертөнцийн талаар илүү сайн ойлголттой болж чадвал ямар асуулт асуухаа илүү сайн мэддэг болно гэж хэлж байжээ. 

3. Walter Isaacson "Benjamin Franklin: An American Life" 

 

Маскын хувьд Бенжамин Франклин бол баатар ажээ. Фоундэшнд өгсөн ярилцлагадаа тэрбээр хэрэв “Франклины намтрыг унших юм бол та түүнийг энтрепренер байсныг ойлгох болно.

Тэр юу ч үгүй зүгээр л нэг жаал байсан шүү дээ” гэж хэлж байжээ. Түүнд Франклинтэй төстэй чанар бий. Учир нь Маск Өмнөд Африкийн Преториад өссөн, Канадад сургуульд сурч, Пеннсилванийн их сургуульд боловсрол эзэмшсэн.

Дараа нь Стэнфордын их сургуульд доктор хамгаалж Цахиурын хөндийд ирсэн. 

4. Walter Isaacson "Einstein: His Life and Universe" 

 

Фаундэйшнд өгсөн ярилцлагадаа тэрбээр Уолтер Исааксоны бичсэн Эйнштений намтар номноос маш олон зүйл сурсан тухайгаа дурджээ.

Франклин болон Эйнштейний намтруудын тухай тэрбээр оюун ухаан, амбицынхаа хүчээр дэлхийг өөрчилсөн суут хүмүүсийг өгүүлдэг гэсэн байна. 

5. Nick Bostrom "Superintelligence: Paths, Dangers, Strategies" 

 

Space X, SolarCity, Tesla-г удирдахад түүнд өндөр технологийн талаар алсын хараа хэрэгтэй. Нэг удаа Маск “Бид хиймэл оюун ухаантай үргэлж болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь потенциал бол цөмийн цацрагаас илүү аюултай” гэжээ.

Учрыг нь мэдэхийг хүсвэл энэхүү номыг унших хэрэгтэй. "Superintelligence: Paths, Dangers, Strategies" бол хиймэл оюун ухаан хүн төрөлхтний жинхэнэ оюун ухаанд нөлөөлбөл юу болохыг тод томруунаар харуулсан ном гэжээ.  

6. Peter Thiel "Zero to One: Notes on Startups, or How to Build the Future" 

 

2000 оны эхээр Маск X.com хэмээх жижиг старт-апыг эхлүүлээд байжээ. Тэрбээр Питер Тиелийн үндэслэсэн Paypal-ын гол өрсөлдөгч болж байв. Питер Тиел өнөөдөр тэрбумтан хөрөнгө оруулагч болсон билээ. 

Тиелийн бичсэн энэхүү ном старт-апын ертөнцийн гүн ухааныг тайлбарласан байдаг. Маск нэгэнтээ “Тиелийг хэрхэн олон арван амжилттай компанийг буй болгосныг Zero to One номноос олж харна” гэж хэлж байжээ. 

7. Donald L. Barlett,  James B. Steele “Howard Hughes: His Life and Madness"

 

Саяхан CNN-д өгсөн ярилцлагадаа Маск энэхүү номын уншиж дуусгасан тухайгаа дурджээ. Номын тухайд гэвэл сургамжтай түүх байсан гэдгийг онцолсон байна. 

Ховард Хьюжес нь АНУ-ын бизнесийн магнат, хөрөнгө оруулагч, нисгэгч, сансрын инженер, зохион бүтээгч, кино найруулагч, буяны үйлстэн юм. Тэрбээр нэг хэсэг хамгийн баян чинээлэг нэгэнд тооцогдож байв. Учир нь түүний хүрээгүй салбар гэж үгүй бөгөөд хожим Холливудад ч өндөр амжилт олсон билээ. 

 

Эх сурвалж:BusinessInsider