Фэйсбүүк компаний үүсгэн байгуулагч Марк Зукерберг хэрэглэгчдийнхээ асуултад өөрийн хуудсаараа дамжуулан хариулдаг билээ. Өнгөрсөн Пүрэв гарагт болсон ийм арга хэмжээний үеэр Украйны ерөнхийлөгч Петро Порошенко түүнд Фэйсбүүкийн салбарыг Киевт байгуулах хүсэлт тавьжээ.
Шалтгаан нь Украйны Фэйсбүүк хэрэглэгчдийн агуулгуудыг Москва дахь оффисоос хянах, хаах, өөрчлөх арга хэмжээ авдаг. Үүнд нь Кремлийн үзэл суртал, улс төрийн бодлого нөлөөлдөг гэжээ.
Гэвч Зукерберг түүний хүсэлтийг “ойлгохгүй” байгаагаа илэрхийлсэн байна.
Түүний үзэж байгаагаар Москвад ямар ч Фэйсбүүкийн оффис байхгүй. Орос хэлтэй хэрэглэгчдийн агуулгын хяналт зохицуулалтыг тус компаний Дублин (Ирланд) дахь оффисийн орос хэлтэй мэргэжилтнүүд гүйцэтгэдэг гэжээ.
Гэхдээ Зукерберг ирээдүйд Украйнд салбар оффис нээх боломжийг үгүйсгээгүй байна.
Эх сурвалж: Правда.Ру
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!