Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Толгойноос гарахгүй байгаа дуу хөгжмөөс хэрхэн салах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Заримдаа хүний нэг сонссон дуу толгойнд аялагдаад салдаггүй. Тэгвэл үүнээс салах аргыг судлаачид тогтоожээ.

Quarterly Journal of Experimental Psychology сэтгүүлд гарсан University of Reading-ын судалгааны тайланд бичихдээ бохь зажилбал үүнээс амархан сална гэсэн байна.

Үүний шалтгаан нь хүний эрүү хөдөлж байхад дуу авиаг анхааралтай сонсож чаддаггүй гэнэ.

Мөн бохь зажлах зуур богино хугацааны санах ойд хадгалагдсан зүйлс арилж алга болдог аж.

Ингэж дуу хөгжим хүний толгойноос гарахгүй байх үзэгдлийг “чихний нян” (earworm) гэдэг ба 19 дүгээр зуунаас Эдгар Аллан По, Марк Твэйн нарын зохиолуудад анх дурдагдаж эхэлсэн гэнэ.

Судалгаагаар хүмүүсийн 92 хувь долоо хоногт ядаж нэг удаа ийм зүйлтэй тохиолддог байна.

 

Эх сурвалж: Mashable