Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгиноор биеэ цэвэрлэх арга

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний биеийн “чи” энергийг эргэлдүүлдэг сувгууд байдаг гэж үздэг. Эдгээр сувгууд нь хүний дотоод эрхтнүүдтэй холбоотой байдаг тул түүгээр дамжуулж эрхтнүүдийг эмчилж болно.

Эдгээр сувгуудын төгсгөл нь хөлийн уланд байдаг. Үнэхээр хөлийн уланд мэдрэлийн 7,000 орчим судлууд төгсдөг.

Харамсалтай нь орчин үед хүмүүс байнга гутал өмсөх болсноор “чи” энерги нь идэвхгүй байдаг буюу ашиглагддаггүй ажээ. Тиймээс “чи” энергийн эргэлтийг дэмжихийн тулд нэг бол хөл нүцгэн газарт зогсох, үгүй бол ердийн сонгино ашиглаж болох гэнэ.

Сонгино хэрэглэх арга

Унтахаасаа өмнө сонгиныг хавтгай хэрчээд цагиргууд нь хөлийн уланд наалдаж байхаад оймсон дотроо байрлуулна. Ингээд унтахад шөнийн турш “чи” энергийн урсгалыг дэмжиж биенд дараах гурван эерэг нөлөө үзүүлдэг.

  • Цус цэвэрлэнэ. Сонгино дахь фосфорын хүчил үүнийг гүйцэтгэнэ.
  • Арьсанд байгаа бүх хортой бактер, нянгууд устана.
  • Хөлнөөс эвгүй үнэр арилна.
 

Эх сурвалж: lifter.com.ua