Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл, залуу амьдруулах ШАОЛИНИЙ БАГШИЙН 10 ЗӨВЛӨГӨӨ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хэрхэн залуу хэвээр байх, эрүүл амьдрах тухай Шаолинь хийдийн лам, тулааны урлагийн мастер Шифу Ян Лэйгийн хүмүүст өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

  • Их зүйл бодоод хэрэггүй. Бодох нь эрчим хүчийг үрдэг. Их бодсоноор хөгшин харагдана.
  • Их ярих хэрэггүй. Ихэнх хүмүүс ярих, хийхийг зэрэгцүүлдэг. Чимээгүй хийсэн нь илүү дээр.
  • Ажил хийхдээ 40 минут ажиллаад 10 минут завсарла. Нэг юмыг удаан харахад нүдний хараа муудаж, дотор эрхтнүүд бас өвчилнө.
  • Баярлаж хөөрөх үедээ түүнийгээ хянаж, хязгаарлаж сур. Хэрвээ тэгэж чадахгүй бол уушигны тань эрчим хүч алдагддаг.
  • Хэт санаа зовох, уурлах, бухимдах зэрэг нь элэг болон гэдсийг өвчлүүлнэ.
  • Идэхдээ бүү хэтрүүл, цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Хэтрүүлж идэх нь дэлүүг өвчлүүлнэ. Өлсөхөө мэдэрсний дараа бага багаар идэж сур.
  • Ямар нэг зүйлийг хийхдээ яараад хэрэггүй. “Сажилж явбал хүрнэ, санаж явбал бүтнэ” гэдэг үгийг сана.
  • Зөвхөн физик дасгалаар хичээллэж амьсгалын дасгал, бясалгалыг орхивол биеийн тэнцвэр алдагдаж өвчин тусна. Биеийн тань Инь эрчим хүч алдагдана. Тиймээс Инь, Янь хоёрыг тэнцвэржүүл.
  • Физик дасгал хөдөлгөөн хийхгүй дан амьсгалын дасгал, бясалгалаар хичээллэвэл Янь эрчим сулрах тул заавал дасгал хий.
  • Шаолиний кунфугээр хичээллэвэл танд бүгдийг өгнө. Үүний зорилго нь Инь, Янь эрчим хүчийг тэнцвэржүүлэх юм. Хэдэн цаг хичээллэх нь гол биш. Гол нь биедээ юу хэрэгтэй байгааг мэдрэх.

 

 

Эх сурвалж: shifuyanlei.co.uk