Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нялх хүүхдийг нэг минутын дотор унтуулах арга

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 14
iKon.MN

Эцэг эхчүүдэд нялх хүүхдийг унтуулах заримдаа хэцүү байдаг. Тэгвэл Youtube сүлжээнд Австрали аав Натан Дайло хүүхдээ унтуулах өөрийн аргыг харуулсан видео байршуулсан нь гурван долоо хоног орчмын хугацаанд 4 сая удаа үзэгдэж, ихэнх үзэгчээс эерэг үнэлгээ авсан байна.

Түүний арга тун энгийн. Ямар нэг зөөлөн салфеткаар хүүхдийн нүүрийг дээрээс доош нь дараалан хөнгөхөн гүйлгэхэд нэг минутын дотор унтаж байгаа гэнэ.

Салфетканд ямар нэг нууц байхгүй, элдэв үнэртэн шингээгээгүй.

Гэхдээ Дайло “хүүхэд бүр өөр, тиймээс заримд нь энэ арга үйлчлэхгүй ч байж болно. Тэгвэл чи өөрөө эцэг хүн учраас өөрийн аргыг олох хэрэгтэй” гэж ярьжээ.

Эх сурвалж: Time.Com