Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Далай Ламын амьдралын АРВАН НАЙМАН дүрэм

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам

 

  • Их хайр, их амжилт нь бас их эрсдэл дагуулдгийг мартаж болохгүй
  • Та алдаа хийсэн ч хуримтлуулсан туршлагаа алдахгүй
  • Дараах мөнхийн дүрмүүдийг дагаж амьдрах хэрэгтэй: Өөрийгөө хүндэл, Өрөөлийг хүндэл, Хийсэн үйлийнхээ хариуцлагаас бүү зугт.
  • Хүссэн бүхэн чинь чамд хэрэгтэй зүйл биш гэдгийг санаж яв.
  • Дүрэм судлахдаа түүнийг яавал зөрчиж болох талаас нь ойлгож ав.
  • Том нөхөрлөлийг жижиг зөрчилдөөнөөр бүү эвд.
  • Алдаа гаргасан бол түүнийгээ даруй засварлахын тулд бүхнийг хий.
  • Заримдаа ганцаараа байж өөрийгөө сонсох хэрэгтэй.
  • Хил хязгаарыг зөрчихгүйгээр эрх чөлөөгөө мэдэрч сур.
  • Заримдаа дуугүй байх нь хамгийн сайн хариулт болдог.
  • Өндөр насалсан хойноо эргэн дурсах зүйлтэйгээр нэр төртэй амьдар.
  • Амьдралын тань үндсэн суурь бол хайр энэрлээр дүүрэн орчин.
  • Маргалдах бол зөвхөн өнөөдрийн талаар ярь, өнгөрснийг бүү дурс.
  • Мэдлэгээ бусадтай хуваалц. Энэ бол мөнхрөх арга зам.
  • Газар дэлхийтэй зөөлөн харьц. Түүнийг хайрла.
  • Жилд нэг удаа хэзээ ч хүрч байгаагүй газраа очиж үз.
  • Хэн болсноосоо үл хамааран бие биеэ мартахгүй байх нөхөрлөл бол хамгийн сайхан нь.
  • Зарим зүйлийг олж авахын тулд хүсч байгаа зүйлээсээ татгалзах хэрэгтэй болдог.