Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний хаягдлыг багасгаж, мөнгөө хэмнэх ЕСӨН арга

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хаягдал хоол бол хүн төрөлхтний тулгамдаж буй асуудал бөгөөд дэлхий дээрх нийт хоол хүнсний гуравны нэг нь муудаж хаягддаг байна. Жишээ нь АНУ-д гэхэд иргэдийн худалдан авсан нийт хүнсний зүйлийн 40 хувь нь хог болдог ажээ. Газарт булагдсан органик бодис нь метаны хийг 20 хувиар өсгөж уур амьсгалын өөрчлөлтийн үндэс хүлэмжийн хий болдог байна.

Тиймээс хүнсний хаягдлыг багасгах нь мөнгөө хэмнэхээс гадна байгаль орчноо хайрлаж буй хэрэг. Ингээд танд энэхүү ухаалаг ЕСӨН аргыг санал болгож байна.


  • Ухаалаг, бодит худалдан авалт хий
 

-Энгийн сонсогдож байгаа ч энэ бол таны зүгээс хийж чадах хамгийн чухал зүйл юм. Дэлгүүр хэсэхдээ хүнсээ их хэмжээгээр авахгүй байхыг хичээ. Энэ нь хүнсний ногооны дэлгүүр рүү арай олон удаа явж нэг удаадаа бага хүнс ав гэсэн үг. Хэрэв байнга хүнсний дэлгүүр яваад байх боломжгүй хол байдаг бол юу худалдаж авахаа сайн бодож, болгоомжтой хандаж бай.

-Юу худалдан авахаа сайтар төлөвлөсөн жагсаалт гарга. Түүнийгээ дэлгүүр явахдаа авч яв. Хэлэх нь хийхээсээ илүү амархан ч энэ арга эмх цэгцтэй байхад үнэхээр тус болдог юм шүү.

-Орон нутгийн үйлдвэр юм уу фермээс хүнсээ худалдан авахыг хичээх хэрэгтэй.

  • Гэрийнхээ хоолыг хэтрүүлж хийх хэрэггүй
 

Зоогийн газарт үйлчлүүлэгчдэдээ өгдөг их хэмжээтэй хоолыг гэртээ хийж, дадал болгох хэрэггүй. Үүнтэй тэмцэх хэрэгтэй.

Хэрэв та хоол хийж байгаа бол гэр бүл болон найз нөхөддөө хэтрүүлж таваглахаас зайлсхий. Хэмжээг зохистой байлгахын тулд жижиг аяга, таваг ашиглаарай.

  • Илүү гарсныг нь хадгал
 

Гэртээ хоолоо илүүдүүлэх болон зоогийн газарт хоолоо барахгүй үлдээсэн бол илүү гарсныг нь хадгалж байх хэрэгтэй. Хөргөгчид хадгалах гэж буй хоолнуудаа хаяглаж хадгал. Учир нь хэр удаан хадгалагдаж байгааг мэдэх нь чухал.

  • Хүнсээ зориулалтын газар хадгал
 

Ихэнх хүмүүс хүнсээ зориулалтын газар хадгалж чаддаггүй. Ялангуяа ямар төрлийн жимс хөргөгчид, ямар төрлийн жимс тасалгааны температурт байх ёстойг тэр бүр мэдэхгүй байгаа нь гайхах зүйл биш. Тиймээс энэ талаар сайтар судлах хэрэгтэй.

  • Хуучин хүнсийг хөргөгчийнхөө урд
 

Хэрэв та шинээр ногоо худалдаж авбал хуучин хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгчийнхөө булангаас урагшлуулж, түрүүлж хэрэглэхийг хичээ. Хүнсний зүйлийг хэрэглэхээ мартаж удаан хадгалбал асар их хог хаягдал бий болгоно.

Хөлдөөх нь хоол хүнс хадгалах сайн арга хэдий ч удаан байлгавал хоол хүнс хатаж, хаяхаас өөр аргагүй болдог.

  • Хугацаанд биш мэдрэмжиндээ итгэ
 

Хугацаа нь дуусах болоогүй хүнсний бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Энэ нь хүнсний чанарыг харуулдаг болохоос аюулгүй байдлын илрэл биш. Тиймээс өөрийн мэдрэмжиндээ найд. Харж, үнэрлэж, амталж үз.

  • Хаягдлаа бүртгэ
 

Юу хаяж байгаагаа сайтар ажиглаж, хаягдалдаа зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгээд ахин яг адил зүйл хаяхгүй байхыг хичээ. Мөн хөргөгчид үлдэгдэлтэй байгаа зүйлийг ахин худалдан авах хэрэггүй. Мэдээж өмнө нь хэрэглээгүй зүйлийг хоёр дахин их болоход нь хэрэглэнэ гэдэг юу л бол.

Тиймээс хаягдал бүрээ төгрөгөөр хэмж. Танд ахиад хоол хүнсээ хаях сэдэл төрөхгүй л болов уу.

  • Илүүдэл хүнсээ хандивла
 

Илүүдэл хүнсээ хэрэглэж болохооргүй болохоос нь өмнө буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон хэрэгтэй хүнд нь хандивлах хэрэгтэй. Мөн Монголын нөхцөлд нохой тэжээдэг хүмүүс болон, фермийн амьтдад өгч болохуйц хоол хүнсийг хаягдахаас нь өмнө хүргэвэл буян болно.

  • Давсалж, даршлахыг хичээ
 

Даршлах нь түргэн муудамтгай хоол хүнс, ялангуяа жимс хадгалахад хамгийн тохиромжтой. Энэ нь хүнсний насыг уртасгадаг бөгөөд хаягдал үүсгэхгүй байх шилдэг арга юм.

Эх сурвалж: Mashable