Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тархины супер ГЕН

ikon.mn
2015 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

80 ба түүнээс дээш насны хүмүүсийн танин мэдэхүйн чадвар бусад энгийн хүмүүсийнхээс ялгаатай байгааг "The Journal of Neuroscience" эрдэм шинжилгээний өгүүлэлд дурьджээ.

Мэдээж бүх өндөр настангуудын танин мэдэхүй сайн гэсэн үг биш, тэднээс цөөн хэд нь яг л залуу хүмүүсийнх шиг хурц, сэргэлэн оюун ухаантай байдаг. Энэхүү судалгаанд оролцсон хүмүүсийн амьдралын хэв маяг өөр өөр байна. Хамгийн хачирхалтай нь архи, тамхи хэрэглэдэг, шөнө оройгоор унтдаг, түргэн хоол иддэг, дасгал сургуулилтаар хичээллэж үзээгүй зэрэг буруу дадал, зуршилтай хөгшчүүдийн танин мэдэхүй нь эрүүл мэнддээ үргэлж анхаардаг хүмүүсийнхээс илүү байжээ.

Нас ахих тусам зөнөх, ой санамжаа алдах танин мэдэхүйн өвчнүүдийг амжилттай даван туулж буй эдгээр хүмүүсийн тархинд нийгмийн харилцааг хариуцдаг “ээрүүл” эсийн багтаамж, алцгеймер өвчнийг сэдрээдэг тархины гадаргуу хоорондыг холбодог нарийн ширхэгүүдэд ноцтой өөрчлөлт байсангүй.

Харин ой санамж, дадал зуршил, сэтгэл хөдлөлийг хариуцсан лимбийн тогтолцооны холбоос сулавтар байсан ч энэ хэсгийг хариуцсан тархи нь хэмжээгээрээ залуу, дунд насныхнаас хамаагүй том байжээ.

Эдгээр хүмүүсийн лимбийн тогтолцоо нь ойролцоо насны хүмүүсээс 88%, таних мэдэхүйн асуудалтай хүмүүсээс 92% илүү уян хатан байжээ.

Хэрэв эсрэгээрээ бол тархины эсийг үхүүлэгч уураг үүсдэг юм. Шалтгаан нь тодорхойгүй ч зарим эрдэмтдийн таамагласнаар насжилтийн эсийг үхүүлэгч гол хүчин зүйл нь илчлэг ихтэй хоол хүнс юм гэжээ.

 

 

Эх сурвалж: www.setgel.org