Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Валентины баярыг ГЭРТЭЭ тэмдэглэх санаанууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гэгээн хайрын өдрийг гэртээ сонирхолтой байдлаар тэмдэглэж чадвал заавал гадуур гарч, ямар нэгэн зүйлд дугаарлах шаардлага гарахгүй.

Мөн гадуур удаан хугацаагаар гарах боломжгүй байгаа хосуудад ч гэртээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж бий гэдгийг сана.

Ингээд Гэгээн хайрын өдрийг гэртээ тэмдэглэж болох ДОЛООН санааг танд өгье.
 


Гэртээ жижигхэн “бар”-тай бол

 

Гал тогооны өрөөнийхөө текийг ашиглаад зөвхөн энэ өдөрт зориулсан жижигхэн “бар” хийгээрэй. “Бар”-ндаа өөрсдийн дуртай уух зүйлсийг тавьж шинэ жорын коктейль, шэйк зэргээр дүүргэж болох юм. Ингэхийн тулд эртхэн шинэ жороо олох хэрэгтэй. Амжилттай болбол өөр ямар ч үйл ажиллагаа зохион байгуулж, хүмүүсийг дайлж болох “гарын” уух зүйлтэй боллоо л гэсэн үг.

Зусландаа оч

 

Зусландаа өвөл очих боломжтой бол Валентины өдрөөр очих нь хамгийн сайхан сонголт байх болно. Дулаан хөнжил, галд хайлуулах хөөсөн чихэр, хундага, дарс гээд зэхэх юм зөндөө. Гал унтрахад та хоёр бие биенийхээ илчинд дулаацна гээд боддоо.

Эргэн тойрноо лаагаар хүрээлүүл

 

Энэ өдөрт зориулж олон төрлийн, өнгө, үнэр сайтай лаанууд худалдаж ав. Баярын орой гэрлээ унтраагаад романтик орчныг бий болгоорой. Тэгээд хамтдаа хооллож, хайрын тухай кино үзэж, орондоо тухалж болох юм.

Тусгай бүжиг

 

Хайртдаа зориулж хамгийн дуртай уянгын дууг нь бэлд. Тэгээд хамтдаа унтлагын өрөөндөө бүжиглэх санал тавь.

Онцгой ор бэлд

 

Валентины өдрийг угтаад хайртдаа зориулж зөөлөн, торгомсог материалтай ор, хөнжлийн даавуу худалдаж ав. Орон дээрээ сарнай, шоколад, чихэр тавьж чимэглээрэй. Шинэ юм гэдэг үргэлж онцгой мэдрэмж төрүүлж байдаг шүү дээ.

Романтик хоол бэлтгэ

 

Валентины өдрийг амралтын өдөр байлга. Хэрэв та хоёр ямар нэгэн хоол захиалаагүй л бол хаалгаа хэнд ч тайлж өгөх хэрэггүй. Харин гэртээ шоколадаар бүрсэн гүзээлзгэнэ, суши зэрэг хөнгөн мөртлөө романтик хоол бэлтгээрэй. Үүнийг захиалсан ч болно.

Хамтдаа хөөстэй онгоцонд ор

 

Халуун ус, хөөстэй онгоцонд хамтдаа удаан хугацаагаар тухлаарай. Ингэхдээ бие биенийхээ үсийг хөөсдөж, биеийг нь зөөлнөөр ил. Гэхдээ оргилуун дарсаа хундагалахаа мартуузай.
 

Эх сурвалж: SheKnows