Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Муу даргын НАЙМАН ШИНЖ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

LinkedIn сүлжээнд Бернард Маррын бичсэн нийтлэлийг хүргэж байна.

 

  • Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадваргүй

Бусдын оронд өөрийгөө тавиад, юмсыг бусдын нүдээр харж чадахгүй хүн бол яавч удирдагч байж чадахгүй.

  • Өөрчлөлтөөс айдаг

Мэдээж өөрлөлтийн цаана мөнгө хөрөнгө, хүмүүсийн ажил амьдрал хөндөгдөх тул амар биш зүйл. Гэхдээ өөрчлөлтөөс зугтдаг бол удирдагч болоход эрт байна гэсэн үг.

  • Амархан бууж өгдөг

Хэлэлцэгч талтайгаа харилцан сэтгэл ханамжтай үлдэх бол удирдагч хүний чухал ур чадвар. Харин хэтэрхий хурдан бууж өгдөг бол ийм ажилд тохирохгүй.

  • Захирангуй зантай

Даргархуу, захирангуй зантай бол сайн удирдагч гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл жинхэнэ удирдагчид ингэх шаардлага байхгүй. Хүмүүс үгийг нь хүчлүүлэхгүйгээр дагадаг байвал жинхэнэ удирдагч.

  • Шийдэмгий бус

Ямар ч асуудал дээр удирдагч нар нэг талдаа шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй дүлэгнээд байвал өөртөө итгэлгүй хүний шинж.

  • Хүн таних чадваргүй

Удирдаж байгаа хүмүүсээ хэн бэ гэдгийг таних чадваргүй бол тэр өөртөө хэрэгтэй хүмүүсээр хүрээлүүлж чадахгүй бөгөөд ажил нь өөдлөхгүй. Тиймээс ийм хүн дарга хийхэд тохиромжгүй.

  • Тэнцвэрээ олдоггүй

Хэн нэгэн өглөө хамгийн түрүүнд ирээд орой хамгийн сүүлд явдаг бол их ажилсаг хүн мэт харагдаж магадгүй. Гэхдээ энэ нь сайны шинж биш. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж чаддаггүй хүн удирдагч байж чадахгүй.

  • Хэт гол дүрд тоглодог

Бүгдийг хийж чаддаг, бүхнийг ганцаараа мэддэг хүн байх нь удирдагч хийхэд тохиромжгүй. Учир нь тэр бусдын ажлыг булааж хийсээр өөрөө ч хөгжих завгүй, бусдыг ч хөгжүүлэхгүй тээг болно.

 

 

Эх сурвалж: Linkedin