Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гараар бичихийн ДОЛООН эерэг нөлөө

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Яг одоо үзэг, цаасаа нийлүүлэх цаг.

Учир нь бидний технологиос хэт хараат энэ байдал гараа үргэлж л компьютерийн гар юм уу гар утас, ухаалаг төхөөрөмжийн дэлгэцнээ байлгах шаардлагыг бий болгож байна. Үгүй гэвэл та хамгийн сүүлд хэзээ гараараа юм бичсэнээ санаарай.

Ингээд гараар юм бичих нь тархинд ямар нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж мэдэцгээе.

Бичгийн хэв судлаач, графологич доктор Марк Сейфертэй "Mashable" сайтын сэтгүүлч энэ талаар ярилцжээ. Тэрбээр уншигчдад гараар бичих нь хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг тухай дурдсан байна.


Гараар бичих нь тайвшруулах нөлөөтэй

Тайвшруулах утгатай үгс бичих нь бичгээр анагаах нэг арга гэж тэр хэлжээ. Жишээ нь “Би их тайван байх болно” гэж хориос багагүй удаа гараар бичихэд тайвшруулах нөлөө үзүүлдэг аж. Ялангуяа анхаарал хомсдлын эмгэгтэй хүмүүст энэ нь маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн энгийн хүн энэ аргыг хэрэглэсэн ч тайвширч, тархиа амрааж чадах гэнэ.

Гараар бичих нь баруун, зүүн тархины үйл ажиллагааг жигд сайжруулдаг

Таталган бичиг нь баруун зүүн тархины үйл ажиллагааг жигд сайжруулдаг гэнэ. Хэдийгээр хүн бүр баруун, зүүн тархиа харилцан адилгүй хөгжүүлж байдаг ч аль тархиа, хэр их ашиглаж байгаагаас хөгжил нь шалтгаалдаг байна. Тиймээс жигд хөгжүүлэх арга буюу таталган бичгээр бичээрэй.

 

Гараар бичих нь танин мэдэхүйн чадварт тустай

Бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлэхийн тулд гараар нь бичүүлэх хэрэгтэй. Жишээ нь хүүхдүүд захидал, зургийг хэрхэн гараар бичиж, зурах чадварт суралцах нь ямар нэгэн ухаалаг төхөөрөмж “оролдож” суухаас дээр юм.

Гараар юм бичих нь бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ

Доктор Сейфер үзэг, цаас нийлүүлээд суух нь илүү бүтээлч байдлыг бий болгодог. Учир нь энэ бол зүгээр нэг компьютерийн гар нүдээд суухаас илүү удаан, нарийн төвөгтэй үйл явц гэдгийг онцолсон юм.

Гараар бичих нь оюун ухаан хурцалдаг

Гараар бичих нь хөгширсөн ч гэсэн залуугийнх шигээ хурц оюун ухаантай байхыг хүсэж буй хүмүүсийн өдөр тутамдаа хэвшил болгох зүйл юм. Учир нь энэ нь оюун ухаанаа хурцлахад маш сайн арга болж чаддаг.

 

Гараар бичих нь ой тогтоолтыг сайжруулдаг

Аливаа лекц, хурал, семинар дээр чухал зүйлсийг гараар тэмдэглэж авах нь хожим тогтооход тустай байдаг. Утас юм уу, нөүтбүүк дээрээ илүү хурдан тэмдэглэнэ гэж бодож болох ч дараа нь цээжлэгдсэн байна гэдэг утгаараа гараараа бичих нь илүү сайн арга.

Маш олон сэтгэл судлаачид гараар бичсэн зүйл урт хугацааны ой санамжид үлддэг гэж үздэг байна. Энэ нь бүх насныханд ижил үйлчилнэ.

Гараар бичих нь тархийг илүү их ашигладаг

Гараар бичих өөр нэг чухал шалтгаан бий. Гараар бичсэнээр таны тархи илүү олон зүйлд ашиглагдаж байдаг. Жишээ нь тархины унших хэсгийг зохицуулж байдаг холбоос ажиллаж эхлэхэд гар чинь мөн бичиж байна. Энэ нь хөдөлгөөн чинь л өөр болохоос та тархиа илүү их ажиллуулж буй хэрэг.