Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

FORBES MONGOLIA сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№7)

FORBES MONGOLIA сэтгүүл
2014 оны 11 сарын 26
Forbes Mongolia

Сар тутмын FORBES MONGOLIA сэтгүүл хэвлэгдэн гарлаа. “Эрүүл мэнд” онцлох сэдвийн дор гарсан тус дугаарын гол нийтлэлүүдийг танилцуулъя:

МОНОС – МОНГОЛ ОЮУН САНАА – ДЭЛХИЙД

Нийтлэлч: Хүчитийн Уртаа

“Монголын анхны хувийн эмийн үйлдвэр болон үйл ажиллагаагаа эхлүүлж, цаг ямагт тэргүүнд нь алхаж ирсэн Монос групп ОХУ-ын Фармамед компанитай хамтран хойд хөршийн зах зээлд Нефромон Плюс эмээ худалдаалж эхэлсэн нь эрүүл мэндийн салбарт шинэ хуудас нээсэн үйл явдал болов …” 

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№7) дугаараас уншина уу. 

FORBES 400

АНУ-ын хамгийн баян 400 эрхмийг танилцуулдаг, жил тутмын FORBES 400 жагсаалт эмхэтгэгдэн гарлаа. Эдгээрээс дараах хүмүүсийг бид онцлов: 
Жагсаалтын №93. Жин Соок &  До Вон “Дон” Чанг 
Хөрөнгийн хэмжээ: $5.2 ТЭРБУМ 
Эх үүсвэр: Хувцас загварын жижиглэн худалдаа  Нас: 59 
Оршин суугаа газар: Беверли Хилс
Өөрийн хүчээр хөрөнгөжсөн оноо:  10-аас 10
Солонгосоос 1981 онд Лос Анжелес руу нүүсэн хос анхандаа сантехникийн ажил ажил хийж, хий шахдаг байжээ. Ингээд гурван жилийн дараа тэд анхны хувцасны дэлгүүрээ нээсэн байна. Өдгөө тэдний Forever 21 нэртэй хувцасны сүлжээ дэлгүүр, хэдий 50 гаруй удаа зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд очсон ч гэсэн, 600 гаруй дэлгүүрээсээ 3.7 тэрбумын орлоготой ажиллаж байна. Энэ гэр бүл компаниа бүхлээр нь эзэмшдэг.

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№7) дугаараас уншина уу. 

 

ЖЕРРИ ЯНГИЙН СЭРГЭЛТ

“Yahoo-г үндэслэгч энэ эрхэм Цахиурын хөндийн түүхэн дэх хамгийн ашигтай мөрийг тавиад дараагаар нь халагдсан юм. Энэхүү нийтлэлд интернетийн суутан хэрхэн Аlibaba-г ашиглан нэг тэрбум долларыг 50 тэрбум доллар болгон өсгөж, АНУ-ын технологийн салбарын Хятадад нэвтрэх  гүүр болсон түүх хийгээд уг түүхийн цаана чухам юу өрнөснийг өгүүлэх болно …”

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№7) дугаараас уншина уу. 

 

МАНХЭТТЭН АНАГААХ УХААНЫ ТӨСӨЛ

“... Аризона мужийн их сургуулийн ерөнхийлөгч Кроу “Сүн-Шион бол зөвхөн хамгийн баян эмч гэдгээрээ харагдахыг хүсдэг хүн биш. Хамгийн баян эмч байх нь хангалтгүйг тэр мэдэж байгаа” гэлээ. “Шинжлэх ухаанаар дамжуулан хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах нь миний зорилго, миний хөтлөх хүч байсан. Цаашдаа ч ийм хэвээрээ байх болно” хэмээн Сүн-Шион нэмж өгүүлэв. Тэр зорьсондоо хүрвэл энэ бүх дайсагнал юу ч биш болно. Хэлж ярьж байгааг нь, мөн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт зэргийг нь тоймлон харвал Сүн-Шион ямар нэгэн амжилтад хүрэх тун өндөр магадлалтай байна. Энэхүү агуу том мөрөөдлийн өчүүхэн хэсэг нь л өвчнөөр шаналсан сая сая америкчуудад сайн мэдээ авчрах болно.”

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№7) дугаараас уншина уу. 

ЭЛЭГНИЙ “С” ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭНД ГАРСАН ХУВЬСГАЛ

 
Нийтлэлч: Жазагийн Амарсанаа

“... Софосбувир эмийг АНУ-ын зах зээлд нэг сарын хэрэглээг нь 28,000 доллароор үнэлж байгаа бол Монгол Улсад 300 долларт өгөхийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, гурван сарын курс эмчилгээ 900 доллар, зургаан сарын курс эмчилгээ 1800 доллар гэсэн үг юм. Дэлхийн аль нэг оронд илүү хямд үнээр нийлүүлсэн тохиолдол дуулдаагүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, ойрын хоёр жилд Монгол оронд үүнээс хямд үнээр олдох боломжгүйг хэлсэн юм. Зарим иргэд надаас энэ эм яагаад ингэж их хямдрав? Бидэн дээр туршилт хийх гээд байгаа юм биш үү? гэж олон удаа асуусан. Хариулт өгье ...”

Элэгний "С" вирусийн эмчилгээнд гарсан хувьсал нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.

 

ЭРХЭМСЭГ ОРШИГЧ ТӨМӨР ХАТАГТАЙ

 Нийтлэлч: Билгүүний Энхжин

 “... Монголын Элчин сайдын яам үүднээсээ л өнгөлөг, цомхон бөгөөд цэвэрхэн. Дан эмэгтэйчүүд суух энэ оффисийн тэргүүн нь Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа юм. Намтар түүх нь хэн бүхэнд ил, монголын элит гэр бүлээс гаралтай тэрээр маш энгийн хэрнээ эрхэмсэг, найрсаг гэхдээ нэлээд чанга шаардлагатай, хариуцлагатай нэгэн болох нь аяндаа мэдрэгдэнэ. “Уяхан замбуу тивийн наран” дуугаараа дэлхийн сонорыг мялаасан уртын дууны бүхэл бүтэн дэг, сургуулийг бий болгосон ХХ зууны манлай дуучин Норовбанзад, хүүрнэл зохиолын том төлөөлөгч Банзрагч нарын охин тэрээр мөн Бруней Даруссалам болон Бүгд Найрамдах Филиппин улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайдаар ажилладаг …”

Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№7) дугаараас уншина уу. 

Зураг