Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувд: Жүжгийн зохиолчид үе үедээ цөөн байдаг ч одоо бүр ховордчихоод байна

Б.Төрбат
2014 оны 11 сарын 8
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувдыг урьж, цөөн хором ярилцлаа. 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. УДЭТ-ын хамт олон өвөл цагийн үзвэрээ нээх гээд их л завгүй байгаа болов уу?

-Тийм ээ, театрын маань бүх л уран бүтээлчид хө­дөлж байна. Учир нь, Улсын драмын эрдмийн театрын Уран сайхны зөвлөл ху­ралдаж, энэ жилийн өвөл цагийн үзвэрээ түүхэн жүж­гүүдээр нээх шийдвэр гар­гасан. 

Монгол Улсынхаа түү­хийг мэдэхгүй байж бид хөгжиж, дэвшинэ гэж байхгүй. Бид ч энэхүү үзэл, бодлын үүднээс түү­хэн жүж­гүүдээ сэргээн үзэгч­дэдээ хүргэх нь их оновчтой, зөв зүйл юм гэж бодсон.

Манай театрын тайзнаа тоглогдох жүжгүүд Монгол Улсын мянга мянган жи­лийн түүхийг баг­таасан.

Өнөөдөр “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр нээлтээ хийнэ. Манай театрын тайзнаа тоглогдох жүжгүүд Монгол Улсын мянга мянган жи­лийн түүхийг баг­таасан. Жишээлбэл, “Там­гагүй төр” жүжиг бол Чингис хааны үеийн түү­хийг харуулсан. 

Харин “Тэнгэрийн хүү” тэртээ Хүннү гүрэн, “Ану хатан”, “Саран хөхөө”, “Оролмаа эх” гээд үе үеийн түүхийг агуулсан жүжгүүд тоглогдоно. Гэхдээ бид орчин үеийн асуудлыг хөн­дөхөө мартаагүй. Үүнд ма­най театрын бүхий л уран бүтээлчид хамрагдаж байгаа. Дээрх жүжгүүд үзэгчдэд маш их сургамжтай үзүүл­бэр байх болно гэдгийг амлах байна. 

-Ажаад байх нь ээ, уран бүтээлчид “Орчин үеийн залуус Монгол ёс, жаяг, уламжлалаа алдаж байна” гэх үг унагах болж?

-Үнэн шүү дээ. Театрын маань хамт олон энэхүү эмзэглэлдээ үндэслэж л түүхэн жүжгүүдээ дахин тайзнаа тоглох гэж байна. Бидний зорилго маш эн­гийн. Орчин үеийн залууст Монголынхоо түүх соёл, уламжлалт ёс жаягийг таниулах, сануулах л юм. Ингэхдээ орчин үеийн асуудлыг хөндөх нь зүйн хэрэг. 

-Яагаад шинэ түүхэн жү­жиг тавихгүй хуучнаа сэр­гээн тоглож байгаа юм бэ?

-Нэгдүгээрт зохиолын асуудал байна. Жүжгийн зохиолч гэдэг үргэлжилсэн үгийн зохиол бичихээс огт ондоо. Кино зохиол, яруу найргаас тэс өөр юм л даа. Өөрийн гэсэн онцлогтой, маш хүнд хэлбэрийн салбар. Тийм ч учраас жүжгийн зохиолчид үе үедээ ховор байдаг. Одоо үед бол бүр ч ховор байна.

Хоёрдугаарт үндсэн түүхийн материал байна. Захаасаа эхлүүлээд маш олон түүх бий.Гагцхүү энэ сэдвийг жүжиг болгох чадвартай зохиолчдыг хайж байна. Татаж оруулах, уралдаан зарлах гээд л янз бүрийн л арга хэрэглэж, эрэл хайгуул хийж явна.

Түүхэн жүжиг хийнэ гэдэг маань маш их хөрөнгө, хугацаа, судалгаа шаарддаг ажил. 

 Түүнчлэн санхүүгийн асуудал хэцүү байдаг. Түүхэн жүжиг хийнэ гэдэг маань маш их хөрөнгө, хугацаа, судалгаа шаарддаг ажил. Хүч хөдөлмөр их зарцуулдаг төрөл. Энэ мэт хүндрэл бий. 

-Таван жүжигчин театрыг орхисон. Дараа да­раа­­гийн эмэгтэй жүжигчид бэлтгэгдэж байх юм уу?

-Драмын театраас гарч бие даах, өөр продакшнд ажиллах нь ямар нэгэн сенсааци биш гэж бодож байна. Тэд драмынхаа урлаг, тайзнаасаа явчихаагүй шүү дээ.

Монголд ганцхан театр байна. Энэ театрын тайзнаа ажиллаж байгаа 10, 20 жүжигчид дандаа гол дүрд нь тоглох боломжгүй. Тиймээс өөрсдийгөө та­ниулах, нээх гэсэн илүү их ажил хийх гэсэн боломж хайж гарч байгаа болохоос биш театртай тэмцэлдэж, уралдаж гарч байгаа зүйл байхгүй. Уран бүтээлээр өөрийгөө баяжуулж, эрэл хайгуул хийх гэсэн ийм л хүсэл эрмэлзэлтэйгээр гардаг.

Тэгээд ч манайд үнэхээр хүссэнээрээ байнга тайзан дээр байх боломж жүжигчин нэг бүрт байх­гүй. Ганц театр, тэгээд ардын дуу бүжгийн чуул­гатай тайзаа хуваадаг. Тэгэ­хээр зэрэг тэр 40-өөд уран бүтээлчид бүгд тайзан дээр байнга өөрийгөө цэнэглэж, шинэ уран бүтээл хийх бо­ломжгүй. Жилдээ сайндаа нэг уран бүтээлд багтаж орвол аз, орохгүй бол тэр. 

-Чуулгатай нэг тайзтай. Байнга маргаантай байдаг шүү дээ. Энэ асуудлыг хэзээ шийдэх гэж байна вэ?

-Байнга маргаантай бай­даг. Энэ асуудлыг шийдэх гэж нэг, хоёр, гурав, дөрвөн жил биш 40 жил ярьж байна. Тийм учраас хэзээ нэгэн цагт төр маань шийдэх байлгүй дээ. 

Зураг