Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд мал аж ахуйн салбар чамгүй нөлөөтэй. Ноос, ноолуур, мах, арьс шир гээд малаас хаях зүйл үгүй. Гэвч манай улс гадаад руу мах экспортлох боломж өнөөдөр ч асуудал хэвээр байна. Учир нь Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн мах боловсруулах үйлдвэр байхгүй байгаа нь энэ салбарыг гацаажээ.
Уг нь бид махаа дээд зэргээр боловсруулаад, эрүүл ахуйн шаардлага хангаж чадвал дэлхийн хамгийн томоохон зах зээл болох ОХУ худалдан авахад бэлэн гэдгээ дуулгасан.
За энэ бүгдийг түр алгасаад ҮХААЯ-наас гаргасан нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцая.
Тус яам адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ гээд монгол малын онцлогийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна.
МОРЬ: Нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жин татдаг
Өнөөдрийн байдлаар манай улсын мал аж ахуйн нийт бүтээгдэхүүний 10, махны 10.4 буюу 34.5 мянган тонн, сүүний 7.0 хувь буюу 8.0 сая литрийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна.
Нас гүйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан үедээ 400 гаруй кг жин татдаг аж. Монгол адууны махны нядалгын гарц 52-56 хувь, илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагүй тосны хүчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэй.
Гүүний хоногийн саам зуны улиралд 7.5 литр. Жилд дунджаар 1.0-1.2 сая тн айраг үйлдвэрлэдэг зэрэг нь эмчилгээ сувиллын ихээхэн ач холбогдолтой. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэсэнээс үйлдвэрийн аргаар 12.0 мянган тонныг бэлтгэж, 2.7 мянган тонн мах экспортолдог байна.
ҮХЭР: Монгол vнээний сүү 4.36 хувийн тослогтой
Манай орны байгаль, газар зүй, экологийн нөхцлөөс хамааран үхрийн тархалт өндөр. Уулын бүсийн нийт малын 27.6 хувийг үхэр эзэлж байна. Мөн ойт хээрийн бvсийн 25.2, тал хээрийн бүсийн 28.8, их нуурын хотгор, Алтайн бүсийн 12.5, говийн бүсийн таван хувийг үхэр эзэлдэг аж.
Монгол үүлдрийн үхэр нь толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, дагз сэртэнгүй байгаа нь хамгийн онцлог шинж. Монгол үхэр улаан зүс зонхилж харин хар бидэртэй хүрэн ягаан, ухаа зүсүүд голчлон зонхилно.
Монгол үүлдрийн үнээний саамын хугацаа 180 хоног, 4.36 хувийн тослогтой 750-800 л сүү өгөх боломжтой.
Сүүлийн жилүүдэд 66.9-113.6 мян.тн үхрийн мах бэлтгэж байгаа бөгөөд жилд 12.9-14.0 мян.тн үхрийн мах экспортлож байна.
Үүлдрийн тухай,
Түүнчлэн гадаадаас импортоор авчирч үржүүлж байгаа сүү, махны чиглэлийн,
ХОНЬ: Монгол хонины үндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах
Монгол хонь богино өөхөн сүүлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан үс оролцсон холимог ширүүн ноостой. Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгын жин дунджаар 23.51 кг, гарц 48.12 хувь.
Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сүүний гарцтай байдаг. Сүүний тослог 6.35 хувь. Уураг нь амин хүчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна.
Одоо манай улс 11.9 сая хоньтой.
ЯМАА: Эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг
Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар,
Мөн ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн долоон сарын хугацаанд 50-60 л сүү өгөх бөгөөд үүнээс таваарын зориулалтаар 20-30 л сүү сааж ашиглах бололцоотой, сүүний хуурай бодис дунджаар 15.44, нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг.
Манай улс 9.6 сая ямаатай.
ТЭМЭЭ: Тэмээн сүргийн 70 хувь нь говийн бүсэд бий
Манай эриний өмнөх 1200-1700 жилийн тэртээгээс эхлэн Төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байсан бөгөөд одоо ч манай улсын Алтайн цаад говьд зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарч байна.
Монгол тэмээний онцлог нь говийн бүсэд бусад төрлийн малаас авдаг ноос, мах, сүү, арьс, шир, ажлын чадвар зэргийг ганцаараа төлөөлөн өгч чаддагт оршино. Манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзэлдэг говийн бүсэд улсын бvх тэмээний 70 шахам хувь нь байршсан байдаг.
Монгол тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хүрч байсан бол өдгөө 285.2 мянга болж бараг 3,0 дахин цөөрсөн.
Зөвхөн 1995 оноос хойш гэхэд л тэмээний тоо 82,3 мянга буюу 22,4 шахам хувиар буурсан. Ийнхүү манай улсын тэмээ байнга хорогдож удмын сан нь алдагдаж болзошгvй болоод байгаа юм.
Мэдээллийн эх сурвалж ҮХААЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!