Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭЧЛЭГДСЭН СЭЛБЭ ГОЛ: 360 хэмийн бөмбөлөг зураг

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сэлбийн гүүр орчмыг тохижуулах ажил гэрээ ёсоор 2011 оноос эхэлсэн бөгөөд зураг нь өөрчлөгдсөн, Сэлбийн хурдны замын ажилтай уялдуулсан гэх шалтгаануудаар хоёр удаа хойшилж байжээ.

Ингээд  энэ сарын 1-нд эцсийн байдлаар дуусахаар төлөвлөсөн байна. Тохижилтын ажил төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа ажээ. Гүйцэтгэгч “Норбу” ХХК байгууллагын зүгээс энэ долоо хоногт багтаан тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав “Анх уг тохижилтын ажлыг Сэлбэ голын дагуу бүхэлд нь хийхээр төлөвлөж байсан хэдий ч энэ ажлын явцад хийсэн судалгааны үндсэн дээр өөр хямд, эко технологиор хийх боломжууд шинээр бий болж байна. Тиймээс эхний ээлжинд 350 метр газрыг тохижуулж дууслаа. Манай байгууллагын зүгээс гадны орнуудад энэ чиглэлээр судалгаа хийж үлдсэн хэсгийг хэрхэн тохижуулах талаар санал, төсөл боловсруулж байгаа” хэмээн ярилаа.

Төслийн нийт өртөг хоёр тэрбум орчим төгрөг бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна.

Тохижилтын ажлын хүрээнд голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрэн, чулуун зам шат  хийсэн ба хамгийн их хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажил нь голын усан доор хийгджээ. Ингэхдээ голын урсацыг өөрчилж доорх бохирдсон хөрсийг хуулан авч, шинээр хайрга дэвсээд, бетон цутган, ус нэвтэрдэггүй гялгар уутаар хучаад усыг эргүүлэн урсгасан юм байна. Тохижилт хийсэн газрын урт 350 метр ажээ.

Цаашид үлдсэн хэсгийг тохижуулж гүйлтийн замтай, хүмүүсийн амарч тухлах орчинг бүрдүүлсэн, жуулчдыг татах бүс болгохоор төлөвлөж байгаа хэдий ч энэ оны болон 2015 оны төсөвт дээрх ажлыг хийх хөрөнгө багтаагүй байгаа юм байна.


Тохижилт хийгдсэн бүсийн 360 хэмийн бөмбөлөг зургийг ЭНДЭЭС үзээрэй.

Тайлбар:

 - дүрсэн дээр дарвал заагдсан байрлалд шилжиж харна.

-  - гар утас, таблет дээр үзэж байгаа бол уг товчин дээр дараад төхөөрөмжийнхөө хазайлтаар зураг дотор шилждэг болгоно.