Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэл батлан даалтад гарсан даруйдаа үнэнийг дэлгэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн сар хоригдсоны эцэст энэ даваа гарагт батлан даалтад гарсан байна. 

Түүнд Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.

Энэ зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан билээ.

Харин Г.Сарангэрэл "2 дугаар суваг" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа өөрийгөө "Хар тамхичин биш" гээд энэ хэргээс цагаатгагдана гэж найдаж байгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр "Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан нь үнэн" гэв. 

Түүгээр ч зогсохгүй Х.Тэмүүжин сайдтай 17 настайдаа буюу насанд хүрээгүй байхдаа танилцаж, улмаар өгсөн мөнгийг нь авдаг байсан гэдгээ дурджээ. 

Нэвтрүүлгийн эх сурвалж: "2 дугаар суваг" телевиз