Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тулга: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тодорхой болгох нь чухал

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 6 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга

Зайсан дахь Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд “Хүрээлэн буй орчин эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

БОНХ-ийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын хамтарсан тушаалаар зургаан ажлын хэсэг байгуулж байгаль орчин хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй асуудлыг судалж байгаа юм. Өнгөрсөн онд байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр тус бүртээ ажлаа танилцуулсан.

Усны чанар, хөрс хамгаалах, хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, химийн бодисийн нөлөөлөл зэрэг асуудал багтаж байлаа.

Хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлж буй нь агаарын бохирдол гэх боловч хөрсний бохирдол, усны чанарын асуудал өнөөдөр түүнээс дутахааргүй хэмжээнд байгаа.

Мөн агаарын бохирдлоос шалтгаалан хөрс бохирдох, усны чанар муудах, уур амьсгалын өөрчлөлт ч явж буй юм. Тиймээс  хамгийн эхлээд анхаарах асуудал бол агаарын бохирдлыг бууруулах юм гэдгийг судалгааны багийнхан хэлж байв.

Улаанбаатар хотын агаар дахь хорт бодисын агууламж нь хүний гуурсан хоолойн цочмог болон архаг үрэв-сэл, уушгины үрэвслийн шалтгаан болсныг олон судалгаа нотолдог байна.

Энэ үеэр БОНХ-ийн дэд сайд Б.Тулга “Хүний эрүүл мэндэд хүрээлэн буй орчноос нөлөөлж буй нөлөөллийн хэмжээг хэрхэн тодорхойлох нь чухал. Түүнд үндэслэн бид ямар арга хэмжээ авахаа ярина. Орчны бохирдлыг бууруулахад тодорхой хөрөнгө оруулдаг ч үр дүн хэрэгтэй байна.

Тиймээс заавал өвчин тусгаж байж эрүүлжүүлэх бус өвчлөхөөс нь өмнө орчныг цэвэр байлгах нь чухал” гэлээ.

Орчны бохирдлыг тодорхой болгох судалгааны ажлыг цаашид эрчимтэй хийхийг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжлээ.

Зураг