Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд АНХ удаа ТОГОРУУны баярыг тэмдэглэлээ

БОНХАЖЯ
2014 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон улс орнуудад жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг. Энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг байна. 

Энэ жил Монголд анх удаа Тогорууны баярыг энэ сарын 13-нд Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай зохион байгууллаа. Уг баяр, наадмыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад олон байгууллагуудындэмжлэг-тэйгээр амжилттай болж өнгөрлөө.

Тогорууны баяр зохион байгуулагдаж буйн гол зорилго нь Монгол болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа Цэн тогоруу, мөн ус намгархаг газрын хамгааллын тухайнутгийн иргэдийн ойлголтыг сайжруулахад оршино.

Тус баярын үеэр байгаль орчин, ус намгархаг газрын хамгааллын үндэс, ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах асуудлууд, байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд, мөн Хурхын хөндийд  хийгдэж буй цэн тогорууны судалгааны тухай зэрэг цогц мэдээллүүдийг байгаль хамгаалал, шувуу судлалын чиглэлээр ажилладаг төрийн, төрийн бус байгууллагууд болон нутгийн иргэдэд хүргэлээ.

Үүний зэрэгцээ Монгол түмний минь уламжлал болсон үндэсний бөх, сур харваа,хурдан морины уралдаан болж хурсан олныг хөгжөөн баясгав.

Энэ удаагийн баярын онцлох үйл явдлаар Биндэр сумын сурагчид буриад бүжиг бүжиглэж, цэн тогоруугаа хамгаалъя сэдэв дор АНУ-ын алдарт “The Muppet Show”хамтлагийн жүжигчид Heather Henson, Elizabeth Smith нар утсан хүүхэлдэйн тоглолт, Онон-Балжийн БЦГ-ын багш,сурагчид өөрсдийн бэлдсэн жүжигчилсэн тоглолт зэргийг толилуулсан нь иргэдэд ихээр таалагдлаа. 

И.Сарангэрэл