Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг баталлаа. 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгэх модны хэмжээг 5760 м3 байхаар тогтоолоо. Үүнээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой аж.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байгалийн аясаар, түймэр хөнөөлт шавжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65 320м3 унанги модны нөөц байгааг тогтоосон байна. 

Эдгээрээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд их хэмжээгээр нэрвэгдэж  гол ишээрээ хугарч  унасан, хатсан моддыг цэвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.  

Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3  хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний  зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000м3 бэлтгүүлэхээр төлөвлөжээ.