Монгол Улсын боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор тус салбарын эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох ажлыг Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр нэгэн арга хэмжээг зохион байгуулсан нь ЕБС-ийн дотоод дүрмийг сайжруулах боловсруулах зорилго бүхий “Сургуулийн орчин-Миний оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг байв.
Тус хэлэлцүүлэгт ЕБС-ийн багш, сурагч, эцэг эх, сургуулийн захирал гээд 650 хүн оролцлоо.
Тэд ЕБС-иудын мөрдөж байгаа дүрмийг шинэчлэн сайжруулах шаардлага бий гэдэгтэй санал нэг ажээ. Энэ ч үүднээс ирсэн төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр 84 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Т.Ганцогттой ярилцсан юм.
Тус сургуулийн 9в, 8в ангийнхан сурагч 80 мянган төгрөгөөс дээш үнэтэй утас барихгүй гэсэн дүрмийг ангидаа мөрдөж эхэлжээ.
-Танай ангийнхан яагаад ийм дүрэм мөрдөх болов?
-Үнэтэй гар утас хүүхдүүдийг гэмт хэргийн золиос болоход ихээхэн түлхэц болдог. Иймд бид ангидаа 80 мянган төгрөгөөс дээш үнэтэй гар утас барихгүй, мөн гар утас нь заавал товчлууртай байна гэсэн дүрэм гаргасан.
Энэхүү шийдвэрийг эцэг эхийн хурлаар хэлэлцэж байгаад гаргасан байгаа.
Учир нь сүүлийн үеийн үнэтэй гар утас хүүхдүүдийг facebooк-д донтуулж, хичээлдээ анхаарах анхаарлыг нь саринуулж байна.
-Энэхүү дүрмийг цаашлаад сургууль даяараа нэвтрүүлэх чиглэлээр санал санаачлага дэвшүүлсэн үү?
-Уг нь сургуулийн хурлаар оруулдаг гэхдээ батлагддаггүй гэж байлаа.
Уг хэлэлцүүлгийн үеэр Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгэ ЕБС-иуд ямар асуудлыг дүрэмдээ нэмж оруулах шаардлага байгааг мөн ямар ямар дүрэм зайлшгүй нэмэх хэрэгтэй байгаа талаарх саналаа танилцуулсан юм.
Түүний мэдээллийг танхимд суусан хүн бүр чих тавин сонссон бөгөөд бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгийн дэвшүүлсэн саналуудыг дор сийрүүлье.
БИД ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
СУРГУУЛИЙН ДҮРЭМД ОРУУЛАХ САНАЛ
Түүний тавьсан энэхүү саналыг хэлэлцүүлэгт оролцсон 650 төлөөлөгч дэмжиж буйгаа илэрхийлж, алга ташиж байлаа.