Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мазаалайд хэдийд нэмэлт тэжээл өгдөг вэ

БОНХАЖЯ
2014 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Мазаалай баавгай гуравдугаар сарын дундуур ичээнээсээ гардаг. Харин намар арваннэгдүгээр сарын дундуур ичээндээ ордог байна.

Ичээнээсээ гарах болон орох үед мазаалай баавгайд нэмэлт тэжээл өгдөг юм байна.

Энэ нэмэлт тэжээлийг БОНХЯ-наас бэлтгэн нийлүүлдэг байна.

Ингэхдээ Их говийн Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүргүүлэн , улмаар тус газар идэш тэжээлийн хайрцгуудад тараадаг аж.

БОНХЯ-наас 1985 онд хоёр тонн, 2002 онд гурван тонн, 2007 онд таван тонн, 2013 онд 20 тонн нэмэлт хорголжин тэжээлийг тус газарт хүргүүлжээ.

Графикаар харуулбал: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/

Мазаалайн нэмэлт тэжээл

Эндээс харахад тус яам мазаалайн хорголжин тэжээлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.