Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүн гар утсаар ярьж эхлээд 18 жил болжээ

Б.Ану
2014 оны 3 сарын 18
IKON.MN

1996 оны энэ өдөр Монголд анх удаа үүрэн холбооны үйлчилгээ нэвтэрч байжээ. 

Тодруулбал,  Монгол Улсын "Ньюком" компани Япон Улсын "Sumitomo" болон "KDDI" корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани болох “Мобиком” корпорацийн үйл ажиллагааг эхлүүлж байсан байна. 

Мобиком Корпораци нь Монгол Улсын Засгийн Газраас зарласан тендерийн дагуу дэлхийн GSM технологийн төхөөрөмжөөр үндсэн сүлжээгээ тоноглож харилцаа холбооны цогц үйлчилгээгээр apд түмнээ хангаж эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар манай улсад Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл гэсэн дөрвөн оператор компани үйл ажиллагаагаа явуулж байна. 

2013 оны зургаадугаар сарын байдлаар манай улсад үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 3,5 саяд хүрчээ. 

График, мэдээллийн эх сурвалж - ХХЗХ:

2013 оны зургаадугаар сарын байдлаар манай улсад үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 3,5 саяд хүрчээ

Мобиком Корпораци гэхэд л Монгол Улсын гурван хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 349 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан нэг сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байгаа мэдээлэл байна. 

Сонирхуулахад, Бидний амьдралын салшгүй чухал хэрэглээ болсон гар утсыг анх 30 жилийн өмнө зохион бүтээж байсан бөгөөд тухайн үедээ дөрвөн мянган ам.доллараар зарагдаж байжээ.