Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тариаланчид өөрийн хөрөнгөөр хөрсөө бордох боломжгүй

Д.Баяржаргал
2014 оны 3 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан

Тариаланчдын хаврын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаантай газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцлаа. 

-Тариаланч хүний хам­гийн жаргалтай үе нь мэ­дээж ургацаа хураан авах мөч байдаг. Арвин сайхан ургац хураахын тулд хаврын бэлтгэл ажил, тариалалтаа сайн хийх шаардлагатай. Таны хувьд бэлтгэлээ хэр хангаж байна даа.

-Тийм ээ. Тариаланчдын хамгийн жаргалтай үе намар байдаг. Хавар шороонд хутгалдаж, зун нь наранд шарагдаад уринш хийгээд ядарч зовдог ч тэнгис шиг долгилсон шар­гал тариан дунд зогсож, тариа­гаа хураан тэвш дүүр­гээд ачуулаад зогсож байх шиг жаргал байхгүй. Бид одоо л бэлтгэлээ базааж байна. Ирэх сараас ажилдаа орцгооно доо.

Манайх жилд дунджаар 1300 га-д улаан буудай та­риал­даг. Урьдчилсан байд­лаар, нэг га-гаас 20 гаруй центнер (цн) ургац хураана гэж тооцоолж байгаа. Доод тал нь нэг га-гаас 15-17, хамгийн ихдээ 30 цн ургац хурааж байсан.

-“Атарын III” аяны хү­рээнд манай газар тариа­лангийн салбар сэргэлээ гэх хүн олон байдаг. Гэхдээ та­риаланчдад урамшуулал өгөх замаар төрөөс татаастай явж байгаа энэ салбар хэзээ бие даах боломжтой вэ?

-Хүн ардын амьдрал ахуй дээшилж, авч буй цалин, тэтгэвэр тэтгэмж нь хангалттай хүрэлцдэг бол­сон үед л бие даах боломж­той болох байх даа. 

Харин тэр цаг хэзээ ирэх нь тодорхойгүй байна шүү дээ. Яагаад гэвэл мон­голчууд нэг кг гурилыг 1000-1500 төгрөгөөр аваад идэх хэмжээнд амьдрал ахуй нь дээшлээгүй байна. Товч­хондоо тариаланчид урам­шуулал авахгүй бол гу­рилын үйлдвэрүүдэд улаан буудайгаа үнэтэй ний­­лүүл­нэ. Үнэтэй буудай авсан үйлдвэрүүд үнэтэй бүтээг­дэхүүн л үйлдвэрлэнэ биз дээ.

-Тариаланчдын өмнө тул­гамдаж буй нэг асуудал нь хөрсний бордоо болсон. Энэ тал дээр мөн төрөөс дэмжлэг туслалцаа авъя гэсэн яриа хэлэлцээ яваг­даад байна. Энэ асуудлаа өөрсдөө шийдэх боломж бололцоо байна уу?

-Газар тариалангийн үйлд­­вэрлэлийн үндсэн хэрэг­сэл болсон газар маань тө­рийн өмч. Бид тө­рийн өм­чийн газрыг 15-20 жи­лийн хугацаатай түрээ­сээр эзэмш­дэг. 

Энэ тал дээр хэд хэдэн асуудал байгаа юм. Монгол Улсын үе үеийн Зас­гийн газар ард түмний хүнс­ний гол хэрэглээ бол­сон гурилын үнийг хатуу барьсаар ирсэн. 2012 онд зах зээлээс доогуур буюу нэг тонн буудайг 250 мянга, 2013 онд 300 мянган төгрөгөөр борлуулсан. Ин­гээд дээр нь нэг тонн буудайны 100 мянган төгрө­гийн урамшуулал авах за­маар бага зэргийн л ашиг­тай ажил­ладаг. 

Бид тө­рийн өм­чийн газрыг 15-20 жи­лийн хугацаатай түрээ­сээр эзэмш­дэг. 

Тэр нь тариа­ланч, ком­­байнчдын ца­лин, тех­­ник хэрэгслийн зас­вар, ша­тахуун гээд бусад зар­дал­даа зарцуулагдаад л таардаг. Тий­­мээс газрын хөрсөө сайж­руулахад төр орол­цох­гүйгээр зөвхөн тариа­­ланчид шийднэ гэдэг хүнд­рэлтэй. 

Улаан буудай стратегийн бүтээгдэхүүн учраас газар тариалан өндөр хөгжсөн ор­нуудад тариаланчдын бүх эрсдэлийг төрөөс нь хам­гаалчихсан байдаг. 

Тухайл­бал Канад улсад газар та­риалангийн нэг компани нь олон жилийн дунджаар нэг га-гаас 16 центнер ургац авна гээд тогтоочихдог. Цаг агаа­рын нөхцөл байдлаас болоод нэг га-гаас найман центнер ургац авсан тохиолдолд тө­рөөс үлдсэн найман цент­нерын нь орлогыг улсаас нь нөхөж өгдөг.

Хойд хөрш ОХУ-ын тариаланчид ч гэсэн тө­рийн­хөө дэмжлэгтэйгээр хөрс­нийхөө ядуурлын асууд­лыг шийдвэрлэсэн. 

Өө­рөөр хэлбэл газар та­риа­лангийн хөр­сөнд шаард­лагатай бор­дооны 60-70 хувийг нь төрөөс нь өгөөд үлдсэн 30 хувийг аж ахуйн нэгжүүд нь гаргаад л шийд­чихсэн. Нөгөө талаасаа хөрс гэдэг бол нэг үеийн юм биш, хувь хүний өмч биш учраас төр нь анхаарал хандуулах нь зүй ёсны хэрэг. 

Одоогоор дэлхий дээр тариа ургуулдаг хөрс зо­хион бүтээчихсэн эрдэмтэн мэргэд байхгүй. Тэгэхээр хөрс маш чухал нандин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Арчилж тордох ёстой.

Тариаланчид өөрийн хөрөнгөөр хөрсөө бордох боломжгүй

-Мэдээж тариан тал­байгаа бордохгүй, арч­лах­гүй бол ургац хураалт жи­лээс жилд буурсаар л байх болов уу. Манай газрын хөрсний асуудал бордож тордохгүй бол ашиг шимээ өгөхгүй болчихоод байгаа юм уу?

-Огт болохоо байчихаад байгаа зүйл биш. Огт бо­лохоо байхаас нь өмнө бордох хэрэгтэй байгаа юм. Мон­голын тариаланчдын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал болчихоод байгаа. Манай газар тариалан 50 гаруй жилийн хугацаанд хөгжихдөө хөрснийхөө үр­­жил шимийн асуудлыг ярьж байсан. 
1981 онд улсын хэмжээнд шинэ технологид шилжсэн. 1980-аад оны сүүл хэсгээр ч гэсэн хөрсний үр­­жил шимийг бордох ажил их хийгдсэн. Нэг сан­гийн аж ахуй жилдээ 30 мянган тонн бордоо хэрэглэж байсан. 

Энэ бүхний үр дүнд хөрсний үржил шим тогт­воржиж байсан. Зах зээлд шилжсэн 1990-ээд оноос хойш хөрсний үржил ши­мийг сайжруулахын төлөө ямар ч ажил хийгдээгүй. Газ­раа тордох нь битгий хэл тариагаа тарьж чадахгүй бол­сон байсан.

Одоо тариагаа тариад дотоодынхоо зах зээлийг хан­гах хэмжээнд хүрч бай­на. Дараагийн ал­хам нь хөрсөө бордох шаард­лагатай байна. Үүнд мэдээж манай тариаланчид гар хумхиад суухгүй.

-Төрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн шийдвэр гарсан уу?

-Одоогийн байдлаар за­саг төрөөс тариан талбайн хөрсний үржил шимийг сайж­руулахын тулд ийм, ийм арга хэмжээ авна гэсэн тодорхой шийдвэр гараагүй байна. 

Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлс­нээр бол энэ чиглэлд төр анхаар­лаа хандуулна гэж байсан. 

Зураг