Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

БАЯРТАЙ МЭДЭЭ: Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ буужээ

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

- 2014 оны нэгдүгээр сарын статистик - 

Манай улсын нийт хүн амын 52.4 хувь нь хотод байгаагийн 66 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өөрөөр хэлбэл орон сууцны хүртээмж хөгжиж буй орнуудтай харьцуулахад манайд 5-10 дахин доогуур.  

Сүүлийн жилүүдэд хотжилт хурдацтай явагдаж, жил бүр Улаанбаатар хотод 17000  өрх шинээр нэмэгдэж байгаа юм байна. 

Тиймээ, Улаанбаатарчуудад орон сууцтай болох эрэлт нэмэгдсээр л. 

ЯГ ӨНӨӨДӨР 36 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БОРЛУУЛАГДАЖ БАЙНА

Нийт төслүүдийг үнээр нь харвал,

 

 

Нийт төслийн 11 хувь буюу 24 нь м/кв 1.5 сая төгрөгөөс доош, 58 хувь буюу 117 нь 1.5 - 2.5 сая төгрөг, 29 хувь буюу 63 нь 2.5 сая төгрөгөөс дээш үнээр борлуулахаар зарласан байна.

2014 оны нэгдүгээр сарын байдлаар зах зээлд 36,498 айлын 204 орон сууцны төсөл борлуулагдаж байна. 

Эдгээрийн 172 төсөл нь 35,058 айлын энгийн орон сууц, 32 төсөл нь 1,440 айлын хаусны зориулалттай сууц байна.

Энэ нь нийтдээ өмнөх сараас долоон төслөөр буюу 551 айлын орон сууцаар буурсан дүн юм. 

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

Орон сууцны дундаж үнэ, бусад мэдээлэл: /2014 оны нэгдүгээр сар/

Дүүрэг Нийт төсөл Дундаж үнэ  Үнийн хамгийн их өсөлт, бууралт Хугацаа Зэрэглэл
Хан-Уул 34% 2.63 сая 0.30% 29.5 % ашиглалтанд орсон. 71.5 % 2014 оны 1-р улирлаас хойш ашиглалтанд орно. 43% стандарт, 43% стандарт сайн, 14% тансаг
Баянзүрх 30% 2.32 сая  
Сонгинохайрхан 15% 1.71 сая 8.50%
Сүхбаатар  7% 2.61 сая  
Баянгол 7% 2.11 сая  
Чингэлтэй 4% 2.45 сая  
Налайх 3% 1.14 сая  

Орон сууцны м/кв-ын дундаж үнэ өмнөх сараас ХУД-т 0.3 хувь буурсан бол бусад дүүрэгт өсөлттэй бөгөөд хамгийн өндөр өсөлт СХД-т 8.5 хувьтай байна.  

Өнгөрсөн онд ойролцоогоор 13 орчим мянган орон сууцыг улсын хэмжээнд ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь өмнөх оноос ялимгүй өсөлттэй байсан гэсэн үг юм. 

2013 оны хувьд барилгын салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын тасалдал, улирлын нөлөө зэргээс хамааран эхний хагас жилийн гүйцэтгэл сүүлийн таван жил дэх хамгийн бага үзүүлэлт болоод байсан бол хоёр дахь хагасаас эхлэн орон сууцны хөнгөлөлттэй зээлтэй холбоотойгоор орон сууцны нийлүүлэлт ихээр хийгдсэн билээ.  

Тоо баримтын эх сурвалж:

  • Мастер пропертис
  • UMC Alpha