Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мессеж бичсэнээсээ болоод амиа алджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Америкийн Флорида мужийн нэгэн театрт үзлэгийн үеэр буун дуу гарч, хоёр хүн шархдаж, шарх авсан нэг хүн нь удалгүй нас баржээ.

Тодруулбал, Уэлси Чапел хотын кинотеатрд нэгэн үзэгч үзвэрийн үеэр мессеж бичиж эхэлжээ. Үүнд нь арын суудалд суусан эр бухимдан, буу шүүрч аван буудсан гэнэ.

Үүний улмаас мессеж бичиж байсан эр болон түүний эхнэр шархдаж, эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн бол нөхөр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас баржээ.

Хэрэгтнийг цагдаагийнхан барьсан бөгөөд одоо тэрбээр мэдүүлэг өгч байгаа гэнэ. Энд дуулгахад өнгөрсөн оны зургаадугаар сард Колорадо мужийн Аврора хотын кинотеатрд өөрийгөө Улаан жокер хэмээн нэрлэсэн Жеймс Холмс гэгч “Хар хүлэг баатар” киноны үеэр гал нээсний улмаас  12 хүн амиа алдаж, 70 хүн шархдаж байсан юм.