Ерөнхий сайд өнөөдрийн 30 минут уулзалтаа Төрийн ордны их танхимд төрийн албан хаагчдад зориулж хийлээ. Тэрбээр энэ үеэр 2014 онд Засгийн газрын хийх ажлаа танилцуулсан юм.
2014 оны Засгийн газрын уриа "Монголдоо бүтээцгээе". ЗГ энэ уриаг яагаад сонгох болсон шалтгаанаа тайлбарлахдаа "манай улсын нийт бараа эргэлт худалдааны 88 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм" гэлээ.
Тиймээс Засгийн газар энэ жил импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх тал дээр буюу дотоодын үйлдвэрлэлд түлхүү анхааран ажиллахаа зарлалаа. Үүний хүрээнд Чингис бондын үлдэгдэл мөнгөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжихээ ЗГ илэрхийлээд байгаа.
Ерөнхий сайд 2014 онд хийх ажлаа үндсэн гурван асуудалд хуваан тайлбарлалаа.
Үүнд,
Ерөнхий сайдын илтгэлээс товч танилцуулъя.
Манай улсын эдийн засаг 2013 онд 11 хувийн өсөлттэй байна. Энэ тоо 2012 онд 12 хувь байсан юм. Харин 2014 онд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно гэж Засгийн газар үзэж байна. Мөн Ерөнхий сайд илтгэлдээ энэ жил нийт бүтээн байгуулалтад НЭГ ИХ НАЯД төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ ШИНЭЭР БАЙГУУЛНА:
Жишиг аймаг бүтээн байгуулалтыг нэмэгдүүлнэ:
Эрчим хүчний салбарыг онцгой анхаарна:
ДНБ 4 их наяд төгрөгөөр өснө:
Зэрэг ажлуудыг Засгийн газар хийж гүйцэтгэсэнээр 2014 онд манай улсын ДНБ 20 их наяд төгрөгийг давна хэмээн Засгийн газар төсөөллөө.