ХНХЯ-д
Хүүхдийн зуслангийн ажилтнуудын зөвлөгөөн болж байна.
МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд
09:00 цагт “Шинэ үеийн залуу судлаач 2024” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно.
БШУЯ-д
09:40 цагт Монгол Улсын БШУЯ, ЖАЙКА байгууллага, Шинагава дүүргийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.
Блью скай зочид буудлын “Emereald” хурлын танхимд
09:00-14:00 цагт Эрдэнэс Монгол нэгдлийн “Эрдэнэс Алт Ресурс” компанийн таван жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.
"Down Town" оффисын 12 давхарт
10:00 цагт Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитраас улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг танилцуулна.
МҮХАҮТ-д
11:00 цагт Ардчилсан Хүчний Холбооны IV их хурал болно.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хурлын танхимд
11:00-12:30 цагт Бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргүүлсэн иргэдэд “Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, дэмжигчийг цахимаар бүртгүүлэх” талаар сургалт зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Сэтгүүлч Болдко, Италта Алтансүх нар Эмийн сонсголын булхайн талаар мэдээлэл хийнэ.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хажуугийн цагдаагийн хурлын танхимд
15:00 цагт Монголын эрүүл мэндийн салбарын ажилчдаас хамгийн өндөр үндсэн цалинтай “Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв” Олон улсын сувилагч нарын өдөрт зориулсан үйл ажиллагаа зохион байгуулна.