Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугчид одоогийн нөхцөл байдал болон төрөөс ямар арга хэмжээ авч байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан машин, Патрол загварын машин Дүнжингаравын урд уулзвар дээр осол гаргасны улмаас галд 207 дугаар байрны нийт 63 өрхийн 218 оршин суугч өртөж орон гэргүй болсон юм.
Ослын улмаас тус байранд амьдарч байсан
Барилга хот байгуулалтын яамны барилгын дүгнэлттэй оршин суугчид тавдугаар сарын 1-нд танилцсан бөгөөд уг мэдээлэл нь Улсын Онцгой Комиссын дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн хэвлэлийн бага хурлаас зөрүүтэй байна.
Оршин суугчдад мэдэгдэлгүйгээр хийсэн УОК-ын тус мэдэгдэл хэтэрхий нэг талыг барьсан сөрөг агуулгатай, дүгнэлтийн тоон дүнгүүдээс зөрсөн, ташаа мэдээлэл тараасан гэж үзэж байгаа гэдгийг оршин суугчид онцлов.
Тус дүгнэлтийн талаар 207-р байрны оршин суугч "УОК-оос нийт барилгын 86% бүрэн шатсан гэж мэдээлэл өгсөн. Гэтэл бодит дүгнэлт нь дээр нийт барилгын 8 гаруй хувь нь галд өртсөн бусад хувь нь огт галд өртөөгүй гэсэн байна. Нийт 63 айлаас үндсэн барилгын хийцэд байдаг найман давхрын нэг л айл мөн техникийн давхрын гуравхан айл галд өртсөн.
Бусад айлуудын хувьд зарим өрөө рүү нь гал орсон. Иймд галд өртсөн найман хувийг л засуулаад байрандаа орох боломжийг л төр засагт хүргэмээр байна. Дүгнэлт дээр 10 айлын гадна фасад нь бүрэн шатсан, 45 айлын гадна фасад нь хагас шатсан, найман айлын фасад нь огт шатаагүй гэсэн байна. Гэтэл тэр чигтээ шатчихсан юм шиг мэдээлэл өгсөн" гэв.
Дүгнэлтийн талаар товч: