Уншиж байна ...

ФОТО: Нийслэлийн 2023 оны "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ"-өөр тодорсон 25 аж ахуйн нэгж, 16 иргэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 аж ахуйн нэгж, 16 иргэнд "Шилдэг татвар төлөгч" шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. 

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар болон холбогдох албаныхан, шилдэг татвар төлөгчид оролцсон юм.

"Хууль, журмын дагуу хамтран ажиллаж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж буй татвар төлөгч та бүхэнд талархлаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Аливаа улсын хөгжил цэцэглэлтэд салшгүй холбоотой зүйл бол татвар төлөгч. Бид татвар төлж буй аж ахуйн нэгж, иргэдээ урамшуулж дэмжих, бүгд жигд төлдөг байх бодлогыг барьж байгаа. 

Татвар төлөхгүйгээр Улаанбаатар хотын дэд бүтцийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж бий. Хамгийн өндөр зэрэглэлд тансаг сайхан амьдардаг хүмүүс Улаанбаатар хотын дэд бүтцийг туулайчилдаг, татвар төлдөггүй. 

Нийслэлд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй 179 мянган аж ахуйн нэгж байна. Хууль, журмын дагуу хамтран ажиллаж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж буй татвар төлөгч та бүхэндээ талархлаа.

Та бүхний татвар болгож өгсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, нээлттэй тайлагнана. Татвар төлөгчдийн мөнгөөр метроны санхүүжилт явж байгаа" гэв.

"Татварын систем шинэчлэгдэж, цахимаар төлж байгаа нь цаг хугацаа их хэмнэдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан Нийслэлийн татварын газартай харилцагч "Дижитал сэйлс чаннел" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Ариунзул өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Манай компани 2019 онд үүсгэн байгуулагдсан. Гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Тодорхой хууль, журмын дагуу татвараа төлдөг учраас ямар нэгэн асуудал гардаггүй. Татварын систем шинэчлэгдэж, цахимаар төлж байгаа нь цаг хугацаа их хэмнэдэг.

Манай компани 2019 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хоёр удаа дүүргийнхээ шилдэг татвар төлөгч болж байсан. Харин энэ удаа Нийслэлийн хэмжээнд шилдэг татвар төлөгч боллоо" хэмээн ярив. 

нийслэлийн 2023 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжүүд:

Багахангай дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Транс гайд сервис" ХХК  

Багануур дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "БНЦМҮ" ХХК     

Налайх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Цоглогхангай" ХХК 

Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Бластхолдинг" ХХК

Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Фибо глобал" ХХК

Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Уанстеп" ХХК

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Монпеллетс" ХХК

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "КАДСҮРВЭЙ" ХХК

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "ЮБИКАБ" ХХК

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Өгөөж чихэр боов" ХХК

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "МД топ" ХХК

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Нэг-Үүд" ХХК

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "ИЛЧХАНГАЙ" ХХК

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Хосгангийн оргил" ХХК

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Арирангфүүдс" ХХК

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Хулжийн голын зам" ХХК

ХУД-ийн Татварын хэлтэстэй харилцагч "Амтат чавга" ХХК

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Монголианс ресторан" ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Инвескор ББСБ" ХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Арткон" ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Мариотт" ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Энерготех сервис" ХХК

Нийслэлийн татварын газартай "Тридум-Эсекьюрити" ХХК

Нийслэлийн татварын газартай харилцагч "Телко инженеринг сервис" ХХК

Нийслэлийн татварын газартай харилцагч "Дижитал сэйлс чаннел" ХХК

нийслэлийн 2023 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан иргэд:

Багануур дүүргийн иргэн Э.СЭРГЭЛЭНБААТАР

Баянгол дүүргийн иргэн Н.ХУЛАН

Баянгол дүүргийн иргэн П.БАЙГАЛМАА

Баянзүрх дүүргийн иргэн Ч.ӨНӨРБАЯР

Баянзүрх дүүргийн иргэн Т.ОТГОНСҮРЭН

Баянзүрх дүүргийн иргэн Ц.ЧИМГЭЭ

Сүхбаатар дүүргийн иргэн Л.БАЯРМАА

Сүхбаатар дүүргийн иргэн Б.НЯМБАЯР

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.БАТТУЛГА

Хан-Уул дүүргийн иргэн О.ӨРНӨХБАЯР

Хан-Уул дүүргийн иргэн Т.БАТТУЛГА

Хан-Уул дүүргийн иргэн Т.ТҮМЭНБААТАР

Чингэлтэй дүүргийн иргэн Ж.БАТТУЛГА

Чингэлтэй дүүргийн иргэн О. ЧИНГҮҮН

Чингэлтэй дүүргийн иргэн Б.БАТБИЛЭГ

Нийслэлийн татварын газартай харилцагч Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ

Нийслэлийн 2023 оны шилдэг татвар төлөгчдийн зургуудаас: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг