Уншиж байна ...

ЗӨВЛӨГӨӨ: Улирлын чанартай харшлыг ханиад, томуунаас хэрхэн ялгах вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зарим төрлийн харшлын үед илрэх шинж тэмдэг нь ханиад томуутай андуурагдах магадлалтай байдаг тухай Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж хэлж байв.

Тэгвэл улирлын чанартай харшилтай болов уу, эсвэл ханиад томуу хүрэв үү гэдгийг дараах шинж тэмдгээр ялгаж болох нь.

Жишээлбэл харшилтай хүнд амьсгал боогдох шинж тэмдэг ажиглагдах бол ханиад томууны үед ингэддэггүй. Мөн харшлын шинж тэмдэг эхэлсэн үед булчин өвддөггүй бол ханиад томуу тусахад ийм шинж хааяа ажиглагдаж болох юм байна.

Доор шинжүүдээс ялгах боломжтой боловч яг юунаас харшил үүссэнийг мэдэх боломжгүй тул мэргэжлийн эмчид заавал хандах шаардлагатайг анхаарна уу. 

зураг
 

 

Эх сурвалж: НЭМҮТ