Уншиж байна ...

Том оврын хоёр машин мөргөлдөж, нэг хүн хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том оврын хоёр машин мөргөлдөж, бүхээг дотроо хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ.

ОБЕГ-аас мэдээлснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хоолтын даваа” гэж газар хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан осол өчигдөр гарчээ.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүрийн хойд талаас “Faw CA4250” загварын зүтгүүр мөргөж, нэг иргэн бүхээгт хавчуулагдсан байжээ.

Алба хаагчид “Холматро”-ийн задаргааны багажаар иргэнийг эсэн мэнд гаргаж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэж өгсөн байна.