Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10.00-15.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.

УЦУОШГ-ын 3 давхрын хурлын заланд 

10:00 цагт БОАЖЯ-ны ээлжит хэвлэлийн хурал болно.  

Хангарди ордны 14 давхарт

11:00 цагт "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал болно. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газарт

11:00 цагт Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар мэдээлэл хийнэ.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Орон нутгийн хөгжил дэвшилд хориг саад болж буй асуудал болон Иргэд нутагтаа тав тухтай таатай орчинд амьдрах эрхээ эдлэх тухай асуудлаар Орон нутгийн иргэдээс мэдээлэл хийнэ. 

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 

09:00-13:00 цагт “Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдэвт залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг болно.

ЭМЯ-ны “Б” танхимд

15:00 цагт Монгол Улсын Засгийн газар 2024-2028 онд ДЭМБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.