Засварын үеэр хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.