Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын "Хөгжөөн дэмжигчид"-ийн анхдугаар тэмцээн Бөхийн өргөөнд өнөөдөр болж байна.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоотой хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
Мөн "Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан сурагчид цааш Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож байна. Энэ тэмцээн нь гурван насны ангилалтай.
Тухайлбал бага насныхан цацагтай болон хип хоп төрлүүдээр өрсөлдөж байна. Сурагчдын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, тэднийг хамтач, нийтэч болгох зорилгоор тэмцээн маань явагдаж байна" хэмээн хэлэв.