Уншиж байна ...

Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн байна. 

Дуудлагын дагуу Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 18, 25, 10-р ангийн алба хаагчид ажиллажээ. 

Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.