Уншиж байна ...

ФОТО: 294 хоногт дэлхийг дугуйтайгаа тойрсон "Таван хуруу" багийн гишүүн Ш.Ёндондашийн "Амжилт-Аялал" үзэсгэлэн нээгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр дугуйн олон улсын хэмжээний мастeр Ш.Ёндондашийн "Амжилт-Аялал" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. 

Тэрбээр 1969-1978 он хүртэл улсын чанартай тэмцээнүүдэд I болон II байр эзлэн Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ. Мөн 1974 онд Иран улсад зохиогдсон Азийн 7 дугаар Наадамд оролцож хүрэл медаль эх орондоо авчирсан нь Монгол Улсын дугуйн спортын түүхэн дэх шинэ амжилт болсон юм. 

Ш.Ёндондаш нь 1972 оны гуравдугаар сарын 31-нд БНМАУ-ын спортын мастер, 1976 онд олон улсын хэмжээний мастер, "Спортын хороо"-ноос Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, 2023 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгаж байв. 

Сонирхуулахад дэлхийг дугуйгаар тойрон Монголоо сурталчлах эрхэм зорилгоор нэгдсэн таван залуу "Таван хуруу" багийг бүрдүүлэн 1992 оны дөрөвдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж 294 хоногийн турш дэлхийн 23 орноор дамжин 21,900 км замыг амжилттай туулж эх орондоо ирсэн юм. Энэхүү түүхэн үйл явдалд тэрбээр өөрийн биеэр оролцож, багийн нэгэн гишүүн болж хамтдаа аялахдаа багийнхаа гишүүдийн түшиг тулгуур болж аяллын гол тээврийн хэрэгсэл болсон дугуйн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг бусад зүйлд санаа тавьж зохицуулах үүргийг гүйцэтгэж иржээ.

Тус үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 16-ныг дуустал олон нийтэд нээлттэй байна. 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг