Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах зорилгоор дахин 3,000 ширхэг шинэ "Jet" скүүтер оруулж ирснийг Сүхбаатарын талбайд өнөөдөр танилцууллаа.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 6,000 ширхэг "Jet" скүүтер энэ зун хэрэглэгчдэд үйлчилнэ. Шинээр нэвтрүүлж буй 3,000 скүүтер нь дараах онцлогтой аж. Тодруулбал
"Jet" скүүтерийг үүсэн байгуулагч Г.Дашням хэлэхдээ "Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын хэрэглээ болсон.
Иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон.
"Jet" скүүтер Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулаад бараг нэг жил болж байна. Өнгөрсөн онд 1.3 сая богино зайн аялал хийсэн бөгөөд 75,000 литр шатахуун хэмнэсэн гэж үзэж байгаа.
Улаанбаатар хотод скүүтер нэвтэрснээр түгжрэлийг бүрэн шийдэгдэхгүй. Гэхдээ түгжрэлийг бууруулахад бага ч болтугай хувь нэмэр оруулмаар байна" гэлээ.
Мөн тэрбээр "Скүүтер унаад явахад Улаанбаатарын зам бэлэн биш байна. Улмаар хэрэглэгчдийн зүгээс хэт хатуу явдалтай тул бөөр доргиж байна гэх шүүмжлэл ирсэн.
Энэ удаад шинээр нэвтрүүлж буй 3,000 скүүтер урд талдаа амортизатортой учраас илүү тав тухтай болсон. Мөн урд, ардаа хоёр тормозтой, хамаагүй бат бөх. Энэ загварын скүүтер нийслэлийн замд илүү тохиромжтойг бодож нэвтрүүллээ.
Хэрэглэгчдэд хэлэх хэдэн зөвлөгөө байна. Тухайлбал
Нэг үеийг бодоход скүүтер эвдэж сүйтгэх тохиолдол хамаагүй буурч, бараг байхгүй болсон. Харин одоо хулгайлахаас илүү эвдрэл их гарч байна.
Зам стандарт бус, хүмүүс ч буруу хэрэглэх тохиолдлууд гарч байгаа. Тиймээс зөв зохистой хэрэглэхийг уриалъя" гэлээ.