Уншиж байна ...

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:31 2024/04/12

Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Ингэснээр хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдлаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. 

Үүний дагуу УИХ-аас ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулан эцэслэн батлагдлаа" хэмээн ярив. 

10:26 2024/04/12

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1664482344379899/