Уншиж байна ...

“Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний экспорт зогсоогүй" гэв

Б.Манлай
2024 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг тус компаниас мэдээлжээ.

Тодруулбал "Энэ сарын 9-ний өдрийн байдлаар 9.1 сая тонн ачилт, 8.4 сая тонн экспорт хийлээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачилт нэг сая тонноор буюу 11%, экспорт хоёр сая тонноор буюу 32 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 670 машин, энэ долоо хоногийн эхний хоёр хоногийн байдлаар өдөрт дунджаар 750 машин хилээр нэвтэрчээ.

Компанийн олборлолт, борлуулалт, тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд экспорт зогссон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье" гэв.

Тус компани өнгөрсөн онд 3.5 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 760 гаруй тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон иргэдэд тараагаад байгаа юм.