Уншиж байна ...

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зургаадугаар сарын 14-нийг “Шүүхийн өдөр” гэж нэмнэ" гэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.

1993 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан. Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмжээ.

Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэв.

  • Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг
  • Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ хэмээн уг хуульд заажээ.