Уншиж байна ...
Зураг
Зураг

"Дэлгүүр орохоор гэрээсээ гараад алга болсон өсвөр насны хүүхдийг эсэн мэнд оллоо"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр дэлгүүр орохоор гэрээсээ гараад алга болсон өсвөр насны хүүхдийг өнөөдөр олжээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 14 настай, эрэгтэй хүүхэд 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 17:00 цагийн үед дэлгүүр орохоор гараад ирээгүй байна гэсэн дуудлага ирсэн байна.

Эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон бөгөөд ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ.

Эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ