Уншиж байна ...

ФОТО: Монгол уран бичлэгийн гайхамшгийг харуулах "Шинэ цас" үзэсгэлэнгээс...

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр "Шинэ цас" каллиграфийн үзэсгэлэн нээгдлээ.

Монгол бичиг ба урлаг сүлэлдсэн олон бүтээл тавигдсан тус үзэсгэлэн энэ сарын 9-ний өдрийг дуустал өдөр бүр 09:00-17:30 цагт олон нийтэд нээлттэй байх юм. 

Сонирхуулахад уг үзэсгэлэнгийн үеэр онцгой арга хэмжээнүүд болох аж. Тухайлбал маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цагт "Монгол бичгийн уран бичлэгийн өнөөгийн байдал, соёлын биет бус өвийн хувьд хэрхэн өв уламжлагдаж байна вэ" сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Харин дөрөвдүгээр сарын 4-ний Пүрэв гарагт "Шивээс Монголд хөгжихийн төлөө" нийгэмлэгийн бүтэн өдрийн арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна тухайн өдрийн 12:00 цагт каллиграфийн мастер Д.Батбаяртай хийх уулзалт товлогджээ. 

Энэ мэтчилэн олон арга хэмжээ зохион байгуулахаар уран бүтээлчид нь төлөвлөсөн бөгөөд үзэгч олныг морилохыг хүслээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг